Ач хүүдээ байраа булаалгасан ахмад дайчин амиа хорложээ
Нийтэлсэн: 2015-12-25 06:25:41

Оросын Урал хотод дэлхийн 2-р дайны ахмад дайчин, 91 настай Зинаида Бутусова гар дээрээ өсгөсөн ач хүү 40 настай Владиславдаа байраа булаалгаад сэтгэлийн шаналалаа дийлэлгүй амиа хорложээ. Хорвоог орхихоосоо өмнө гэрээслэлдээ болсон бүхнийг бичсэн ч ач хүүд нь эрүүгийн хэрэг үүсгэхгүй байхыг хүссэн байжээ. Сталинградын тулаанд оролцож явсан Зинаидад Свердловск мужийн захирагч өөрийн биеэр байрны түлхүүр гардуулж өгчээ. Сүүлийн үед эмгэнийхээр ач хүү Владислав нь байнга эргэлдэх болсон хэмээн хамаатнууд нь мэдүүлсэн гэнэ. Тэрээр маш их өрөнд орсон тул өөрийнхөө байрыг зарж өрөө төлсөн ч бүрэн барагдуулж чадсангүй. Ингээд л эмээдээ “наалдсан” аж. Байнга эргэж тойрч асарч халамжилсаар нэг л өдөр байрыг нь бэлэглэлийн гэрээгээр өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан агаад харин хэрхэн яаж өгснөө эмээ нь санахгүй байжээ. Хамаатан садан болон цагдаад өгсөн мэдүүлэхдээ ач хүү намайг машиндаа суулган нэг газар аваачсан, тэгээд биенд сайн хэмээн рашаан ус уулгасан, түүнийг уугаад л яг юу болсоныг санахгүй байна, гэртээ ирсэн хойноо л ухаан орсон, удалгүй ач хүү миний блэглэлийн гэрээг үзүүлээд байрыг нэр дээрээ шилжүүлээд авчихсан, би тэр гэрээнд гарын үсэг зурснаа ерөөсөө санахгүй банйа, би байраа ач хүүдээ бус харин хүүдээ өгөхөөр төлөвлөж байсан гэжээ. Ингээд эмээ ач хүү гэр бүл, хамаатан саданы дунд бөөн хэрүүл маргаан дэгдэж эцэст нь эмгэн тэсвэрлэлгүй амиа хорложээ. Эмгэний хүү нь хүү Владиславаа бусдыг амиа хорлоход хүргэсэн гэх үндэслэлээр цагдаад шалгуулж байгаа гэнэ.
NUUTS.mn
