11 настай англи хүү 7-той охиныг хүчирхийлжээ
Английн шүүх дэлхийн хамгийн залуухан хүчирхийлэгчийн хэргийг шүүжээ. Хэрэг үйлдэх үедээ 11 настай байсан сурагч хүү найзынхаа 7 настай охин дүүг гэрт нь хүчирхийлсэн хэрэгт буруутгагджээ. Энэ явдал хүүгийн 11 насны төрсөн өдрийн баяраас гурав хоногийн дараа болжээ. Хүү шүүх хуралд өмгөөлөгчдөөсөө гадна эцгээ дагуулж иржээ. Өдгөө 12 хүрч байгаа тэрээр хэргээ огтхон ч хүлээгээгүй гэнэ. Англид насанд хүрээгүйчүүдийн хэргийг маш нууц байдалд шүүхээр шийдвэрлэдэг. Мөн хүчингийн хэрэгт хатуу шийтгэл онооодог агаад насанд хүрээгүй хүчирхийлэгчдийг шоронгийн маягийн дэглэмтэй дотуур байранд хорьдог гэнэ.
НУУЦ.мн