Нууц мэдээллийн уурхай

Багийн дарга “Наран сумын Засаг дарга болоод чамайг хумхын тоос болгоно” гэжээ

Нийтэлсэн: 2015-12-25 03:20:24

Сүхбаатар аймгийн Наран сумын багийн Засаг дарга Т.Цогтжаргал багийн иргэнтэйгээ муудалцахдаа ингэж заналхийлсэн гэнэ. Төрийн алба ийм хэмжээнд үнэлэгддэг ойлгогддог болжээ. Эрх мэдэл албан тушаалд хүрвэл эргээд түүнийгээ өшөө авах тооцоо бодох хэрэгсэл болгон хувиргадаг болсон. Аймгийн засаг дарга нь ураны лицензийн асуудлаар уулзсан иргэний тэмцэгчдийг зодох шахан аархаж цагдаагаараа шалгуулж байхад багийн дарга нь ингэж хэлэх аргагүй биз. Энэ явдал Сүхбаатар аймгийн Наран сумын 3-р багийн иргэн Отгонбаярын  гэрт болсон гэнэ.  Багийн засаг даргынхаа нармайг нээсэн  2-р багийн Б.Энхтүвшин  нь “... 2015 оны 10-р сарын 9-ний орой Отгонбаярынд найзтайгаа очсон. Тэгэхэд Цогжаргал гэрт нь байсан. Би Цогжаргалыг “чи миний малыг хариулж байсан хүнийг яагаад явуулж байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл Цогжаргал “би Наран сумын Засаг дарга болж байгаад чамайг байхгүй болгоно, чамд байгаа туранхай бяруу, даага надад байгаа” гэж хэлсэн. Тэгээд бид маргалдаж муудсан. Отгонбаярын эхнэр нь гадаа гараад маргалд гэсэн. Гэрээс гараад Цогжаргал намайг боож унагасан байсан. Нэг ухаан ороход Батсайхан “чи хүнд алууллаа шүү дээ” гэж хэлсэн. Цогжаргалд дахиад намайг бариад авахаар нь би намайг зодох гэж байна гэж бодоод Цогжаргалыг цохисон. Цогжаргалын нэг нүд нь жаахан хөхөрсөн байсан, эмчилгээ хийлгээгүй. Түүнээс уучлалт гуйсан, одоо бид хоёр эвлэрсэн... “ гэжээ. Гэрч П.Б нь “...орой 20 цагийн үед найз Отгонбаярын гэрт найз Энхтүвшин бид хоёр жаахан халамцуу орсон юм  Тэгээд юм ярьж сууснаа Энхтүвшин би тэр өвөлжөөн дээр бууна гэхэд Цогжаргал би багийн дарга байхдаа таныг хэзээ ч буулгахгүй. Багийн хурал дээр очиж наад асуудлаа шийдээрэй гэхэд Энхтүвшин би маргааш нүүнэ очиж амжихгүй гэхэд Цогжаргал би Засаг дарга болж байгаад чамайг хумхын тоос болгоноо гэхэд Энхтүвшин гарах уу гээд хувцасаа тайлаад хоёулаа гарсан. Тэгээд би Отгонбаярт хоёулаа гарах уу нөгөө хоёр чинь юу болж байгаа бол гэхэд Отгонбаяр наад хоёр чинь маяглаж байгаа юм удахгүй ороод ирнэ гэхээр нь сууж байтал Цогжаргал гэрийн гадаа чамайг бол би ална чи барахгүй шүү гэж дуу гарахаар нь гараад очтол Цогжаргал Энхтүвшингийн ард зогссон байдалтай нэг гараараа үстсэн, нэг гараараа боосон байсан” гэжээ. Бас нэг гэрч Н.Н нь “... тухайн орой 20 цагийн үед Отгонбаяр ахын гэрт утсаа цэнэглэнэ гэж ороод  юм яриад сууж байтал гаднаас Цогжаргал ах халамцуу орж ирээд “ маргааш хилийн цэргийн 6-р застав дээр багийн хуралтай ирээрэй “ гээд сууж байтал гадаа машин ирээд зогссон. Тэгээд Энхтүвшин ах, Батсайхан ах хоёр гаднаас орж ирээд Энхтүвшин ах “ би чамаас нэг юм асуучихъя, манай малчин Наранхүүд чи Энхээгийн малыг битгий хар гэж хэлсэн байна лээ “ гэхэд Цогжаргал “ би тэгж хэлээгүй хэлсэн хүнээ дагуулаад ирээд уулзаа “ гэж хэлсэн чинь Энхтүвшин ах “ тэр хүн чинь одоо байхгүй би чамд салаавч өгчихье” гээд салаавч гаргаад байсан. Тэгсэнээ хоёулаа гараад эр хүн шиг зодолдъё гээд Энхтүвшин ах өмсөж байсан цамц, фудболкаа тайлаад Цогжаргал ахыг татаад зуураад байсан чинь Хоролгарав эгч та хоёр гараад зодолд гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр гадаа гарч түс тас хийх чимээ гарахад Батсайхан ах гадаах хоёр чинь юу болов гарч салгая гээд гарсанаа удалгүй орж ирцгээсэн. Тэгтэл Энхтүвшин ах Цогжаргал ахад “ чи намайг боож унагадаг нь яаж байгаа юм бэ “ гэхэд Цогжаргал “ чи өөрөө эхлээ биз дээ “ гэхэд Батсайхан ах “ та хоёр одоо боль” гээд тэр хоёрыг хоёр тийш нь түлхэхэд Энхтүвшин ах Цогжаргал ахыг нэг удаа нуур лүү нь цохиод тонгойход нь ахиад нүүр лүү нь өшиглөсөн байхаа. Тэгээд Цогжаргал ах хамрынхаа цусыг цаасаар арчиж байхад Энхтүвшин ах Цогжаргал ахад “ 1 сая төгрөг өгье” гэхэд нь Цогжаргал ах “ би авахгүй “ гэхэд “ тэгвэл би чамд идэшний бяруу өгье “ гэж хэлэхэд Цогжаргал ах “ чамд байдаг юм надад бүгд байгаа чамаас би юу ч авахгүй, чамайг би цагдаад өгнө гэж хэлсэн“ гэжээ.
 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших