Нуусан хөрөнгөө ил болгох гэж байгаа хүмүүсийн дарааллыг харна уу...
Нийтэлсэн: 2015-12-25 02:21:44
Энэ бол өглөөний 7 цагт татварын газар авсан зураг. Хуулийн хугацаанд багтааж ил тод байдлын тухай хуулийн дагуу тайлангаа өгөх гэж байгаа компаний захирлуудын уртын урт дараалал. Хэрвээ хуулийн хугацаанд багтаагаад нуусан хөрөнгө орлогоо ил болговол тэр үйлдэлд нь эрүү үүсгэхгүй хоёрд хууль ёсны эд хөрөнгө болох юм. Өдгөө нуугдаж байгаад ил болгсон тэр хөрөнгийг татварынхан бүртгэж дийлэхгүй болсон тул УИХ-ын өчигдрийн чуулганаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хугацааг сунагалаа. Өнгөрсөн зун батлагдсан хуулиар бол 2015 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл тайлан хүлээж авахаар хуулийн хугацааг зааж өгсөн. Тэгвэл татварынхан дээрх ажлыг гүйцэтгэх гэж өдөр, шөнөгүй ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт Их Хурлын дарга "Амралтгүй ажил" гэх үүрэг даалгаварыг өгсөн. Үндэсний Татварын ерөнхий газраас гаргасан мэдээгээр 12-р сарын 16-ний байдлаар 6.1 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болоод байна. Тэгвэл өчигдрийн чуулганы хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 81.7 хувь дэмжин баталлаа. Ингэснээр иргэн, хуулийн этгээд нуугдмал хөрөнгө, орлогоо ил болгон тайлагнах хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 20 болгож сунгалаа.
НУУЦ.мн
