Гансүхийн багаас ганц нэгээр нь сугалах уу ?
Нийтэлсэн: 2015-12-25 01:59:55
Сугарыг сугалах гээд бараагүй манай төр Гансүхийн багаас сугалж чадах эсэхийг ирээдүй харуулах биз. Энэ хоёр эрхэмд олон ижил тал бий. Хоюулаа төрийн өндөр дээд алба хашиж байсан бас хоюулаа “хамгаалалтанд” орсон. ЗТЯ-ны ТНБД асан Б.Батзаяа баригдсаны дараа энэ яамныхан их айдастай яваа. Ялангуяа Гансүхийн багийнхан гэгддэг хүмүүс. Учир нь Заяагийн заяа тэднийг тойрохгүй бололтой. Саяхан ЗТЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга Р.Ононг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн гэнэ. Эх сурвалжийн мэдээгээр эрхэм дарыг замын асуудалтай холбогдуулан шалгаж байгаа тул түдгэлзүүлсэн гэх. Одоо Монголд замын ганцхан хэрэг байгаа төмөр замын л маапаан юм. Дараагийн албан тушаалаа түдгэлзүүлэх хүн нь урьд нь яамны Хяналт бүртгэлийн газрын дарга байсан, өдгөө Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргаар ажиллаж байгаа Б.Жаргалыг гэх сураг дуулдаж байна. Дээрхи хоёр дарга экс сайд А.Гансүхийн багийнхан. Мөн ТНБД байсан Б.Батзаяатай хамтран ажиллаж байсан гэнэ.
НУУЦ.мн
