19-р хорооллын “Капитал” банкны салбарыг дээрэмдэж 15 сая төгрөг аван зугтжээ
Нийтэлсэн: 2015-12-24 10:39:43
ХХБ-ны салбарыг дээрэмдсэн шуугиан намдаагүй байхад ахин нэг банк халдлаганд өртжээ. Энэ удаад 19-р хороололд, Цагаан хаалганы ард орших “Капитал” банкны салбарт ажил тарах үеэр баг зүүсэн хоёр этгээд халдан хутгаар сүрдүүлж 15 сая орчим төгрөг дээрэмдэн зугтсан гэнэ. Цагдаагийн тусгай бүлэг гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжилж байна.
НУУЦ.мн
