Нууц мэдээллийн уурхай

Жонни Деппын бисекс эхнэрд 10 жилийн хорих ял оногдуулж магадгүй нь

Нийтэлсэн: 2015-12-24 07:29:18

Алдарт жүжигчин Жонни Деппын бисекс эхнэр Эмбер Хердад Австралийн хуулийн дагуу 10 жилийн хорих ял оногдуулж магадгүй болоод байна. Хэдийгээр хэрэгтэн Америкд байгаа ч хоёр улс ялтан шилжүүлэх гэрээтэй тул ямар ч байсан ногоон тивийн шүүхэд очихоос өөр аргагүй болжээ. Хэрэг  явдал өнгөрсөн 4-р сард алдарт хос Австралид очихдоо Пистоль, Бу гэдэг хоёр хөөрхөн терьер нохойгоо гааль хилийн шалгалтанд оруулалгүй сэм аваад орчихжээ. Амрах үедээ нохдоо нууцалж зочид буудлаасаа бараг гаргаагүй гэнэ. Гэсэн ч эхнэр нь сэрэмж алдан нохойныхоо үсийг тайруулахаар үсчинд авч очсон агаад алдарт одын нохдын үсийг зассанаа гайхуулах гэсэн үсчин  зургийг нь өөрийн цахим хуудсандаа оруулчихжээ. Ингээд бөөн хэрэг дэгдэх нь тэр. Америкчууд гэж хөл алдадгүй ногоон тивийн хууль хяналтынхан хил гааль, хорио цээрийн хууль журам зөрчсөн хэмээн нэг дор өчнөөн хэрэг үүсгэжээ. Хэргийн хариуцагчаар Эмбер татагдсан ч нэг дөрвөн удаагийн шүүх хуралд өмгөөлөгчөө явуулаад өөрөө ирээгүй нь Австралийн шүүхийхний тэвчээрийг баржээ. Удахгүй тавдахь удаагийн шүүх хурал болох агаад энэ хуралд хариуцагч заавал өөрийн биеэр очихоос өөр аргагүй болсон гэнэ. Хэрвээ буруутай нь нотлогдвол 10 жил хорих эсвэл 100 мянан долларын торгууль төлөх хоёр ялын нэгийг оноох аж.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших