Нууц мэдээллийн уурхай

Ц.Батсайхан: МИ8 нисдэг тэргийн ослын улмаас ахмад Н.Батбаяр амь насаа алдсан

Нийтэлсэн: 2015-12-24 02:40:34

Налайх дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн орчимд МИ8 нисдэг тэрэг осолдсон талаар Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг, Иргэн цэргийн харилцааны газрын дарга, хурандаа Ц.Батсайхан нар мэдээлэл хийлээ.

Тэд “өчигдөр орой  Налайх дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн  байрлалд МИ8 загварын нисдэг тэрэг осолдож нэг хүний амь нас эрсдэж, цэргийн албан хаагчид бэртсэн харамсалтай осол гарлаа. Уг нисдэг тэргээр цэргийн сургалт, бэлтгэл төлөвлөгөөний дагуу шөнийн дадлага сургуулилтын нислэг үйлдэж байсан. Ослын улмаас техникч ахмад Н.Батбаяр амь насаа алдсан байна. 37 настай, Зэвсэгт хүчинд 17 жил ажилласан ахмад цолтой хүн байсан. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний өмнөөс ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлье. Нисдэг тэрэг осолдох үед нийт 11 цэргийн албан хаагч байснаас одоогийн  байдлаар хоёр цэргийн албан хаагчийн биеийн байдал хүндэвтэр, хагалгааны дараах байдалтай, дөрвөн цэргийн албан хаагч доод мөчний хугаралтай, нэг цэргийн албан хаагчийн хавирга хугарсан, гурван цэргийн албан хаагч арьсны гуужилттайгаар Батлан хамгаалах, хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байна. Эдгээр цэргийн албан хаагчдын эмчилгээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас онцгой анхааран ажиллаж байна” гэлээ. МИ8 нисдэг тэрэгний сургалт дадлагын нислэгт нисгэгч, сургагч нисгэгч, гэрэлтүүлэгч, дохиоллын инженер, техникийн бүрэлдэхүүн оролцож үүргээ гүйцэтгэж байсан аж. Одоогоор ослын шалтгааныг тогтоохоор БХЯ, ЗХЖШ-ын ажлын хэсэг, Цагдаа, прокурорын албан хаагчид ослын газар үзлэг шалгалт хийж байна. Шөнийн сургалт дадлагыг сард 2-3 удаа амжилттай зохион байгуулдаг гэж байлаа. Харин МИ8 нисдэг тэрэгний талаарх мэдээллийг хэлэх боломжгүй, ослын дүгнэлт гарсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ гэсэн юм.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших