Нууц мэдээллийн уурхай

Хар тамхи хэрэглэсэн хүүгээ эцэг эх нь цагдаад барьж өгчээ

Нийтэлсэн: 2015-12-24 02:31:13

Баянзүрх дүүргийн 15-р хороо, 4-р байрны …тоотод оршин суух  Өөлд овогт Г.А нь - 7,5 грамм “Каннабис” /дельта 9 тетрагидроканнабинол/ гэх 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцийн жагсаалтад багтсан мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр 2015 оны 7-р сарын 7-8-ны өдрийн орчимд Сэлэнгэ аймгийн Зүүн Хараа сумаас өөрийн гараар түүж бэлтгэх замаар хууль бусаар олж авч гэртээ хадгалсан, хэргэлэсэн хэрэгтээ дөрвөн сар баривчлуулах ялаар шийлгүүлжээ. Байдаг л нэг хар тамхины энэ хэргийн сонирхолтой зүйл нь эцэг эх хүүхдээ цагдаад мэдэгдсэн гэнэ. Аав нь болсон явдлын тухай “…хүү  өдөржингөө гэрээс орж гараад байсан. Ээж нь ажлаа тарж ирсний дараа амнаас нь архи үнэртэхгүй мөртлөө согтуу юм шиг болчихсон байсан. Тэгэхээр нь би өрөөнд нь ороод үзтэл цаасан дээр хар өнгийн өвс шиг зүйл байхаар нь ээжид нь хэлээд ээж нь цагдаа дуудсан” гэжээ. Харин ээж нь “…ажлаас ирээд усанд орж байхад нөхөр хаалга нүдээд хурдан гараад ир хүү өрөөндөө согтуу байна гэсэн. Тэгэхээр нь би гараад иртэл аав нь хүүгийн  халааснаас ийм өвс гараад ирлээ. Өрөөнөөс нь архины шил хайгаад олсонгүй  гэж хэлсэн. Тэгэхээр нь би гадагшаа гарч 102 руу залгаад манай хүү хар тамхи татсан байна гэж дуудлага өгсөн”  гэжээ. Харин хүү нь цагдаад хэлж байриулсан эцэг эхдээ гомдоогүй гэдгээ шүүхд хуралд мэдүүлжээ. Тэрээр “..би өмнө нь Бороо Гоулд ХХК-д ажиллаж байхад хамт ажиллаж байсан ах каннабис гэдэг ургамлыг зааж өгч байсан учир сонирхох зорилгоор Сэлэнгэ аймгийн Зүүн-Хараа Мандал руу вагоноор очсон. Оройтож очсон учир тамхины асаагуурын гэрлийг асааж бага зэргийг түүсэн. Тухайн өдрийн өмнөх өдөр эцэг, эх маань гол руу явахаар нь би гэртээ үлдээд хэрэглэж үзсэн. Саваагүй зангаасаа сонирхоод хэрэглэсэн юм. Хар тамхи нь тархины эд эсийг үхүүлдэг, ухаан санаанд нөлөөлдөг гэдгийг би сонсож мэдсэн. Эцэг эхийн маань зөв бөгөөд миний төлөө ийм юм хийсэн болохыг би бүрэн ойлгож байна” гэжээ.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших