Нууц мэдээллийн уурхай

Яасын Беяаре нь Монголын тагнуулыхны нэрийг барьж “Лаксмипур” компаний захирлыг залилжээ

Нийтэлсэн: 2015-12-24 02:06:52

Монголд байнга оршин суудаг гадныхны хувьд цагдаа тагнуулынхан бие биенээ айлгадаг нэр болон хувирчээ. 2001 оноос хойш манай улсад амьдарч байгаа Яасын Беяаре гэдэг баншладеш эр монгол хэлтэй, Монголын тагнуулынхантай холбоотой хэмээн нутаг нэгтнүүддээ итгүүлж чаджээ. Ямар байсан орчуулагчаар нь ажилладаг “Лаксмипур” компаний захирал Мохаммед Солейманд л лав тэгж итгүүлээд 12 саяын үнэтэй “Ниссан эктрэл” машиныг залилж дөнгөсөн гэнэ. Энэ тухай Японоос машин оруужл иирж зардаг компаний захирал “..Б.Яасын нь 2001 оноос хойш Монголд амьдарсан урчаас би түүнийг орчуулагч, авто машин борлуулагчаар ажилд авч ажиллуулж байсан. Яасын нь тагнуулын газар болон цагдаагийн байгууллагад олон танилтай гэж ярьдаг байсан.  2015 оны 4-р сард Тагнуулын байгууллагад ажилладаг найзад минь машины хэрэг гараад байна гэж надаас машиныг минь 3 хоногийн хугацаагаар аваад хугацаандаа эргүүлж өгсөн. Дараа нь 5-р сард Тагнуулын байгууллагад ажилладаг найзад минь 7 хоногийн хугацаатай машин хэрэгтэй байна гэж хэлэхээр нь машин өгөх боломжгүй байгаагаа хэлтэл бид гадаадын иргэд учир энэ хүмүүст туслах нь бидэнд хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд 7 хоногийн хугацаатай машиныг минь аваад хэлсэн хугацаандаа өгөөгүй тул би Яасын руу утсаар яриад надад машин их хэрэгтэй байгаа тул хурдан авчирч өгнө үү гэж хэлсэн. Тэгтэл найзаасаа машиныг чинь авахаараа өгнө гэж хэлээд өгөөгүй.  Би өмнө нь өөрийн компаний нэрээр Япон улсаас 5 машин авчраад Булганхүүд 36 саяар  зарсан. Тухайн үед Булганхүү 15.5 сая төгрөгийг надад бэлнээр өгсөн. Яасын миний орчуулагч байсан тул миний хаана юу хийж байсныг мэддэг байсан. Яасын Булганхүү дээр очоод машиныг чинь зарж өгвөл надад ашиг өгөх үү гэж хэлээд нэг приус машин авсан гэдгийг нь сүүлд мэдсэн. Миний 70-41 дугаартай машиныг миний эзэмшлийн машин гэдгийг Да хүрээ захын хүмүүс бүгд мэддэг байсан. Дараа нь  миний машиныг Яасын өөрийн нэр дээрээ шилжүүлсэн байсныг мэдсэн, Ниссан Экстриал болон приус машинаа өөрийн нэр дээр шилжүүлж авмаар байна” гэжээ. Эхэндээ хоёр багладеш хамтран ажиллаж нэг нь захирал нөгөө борлуулагч хэмээн Да хүрээ даяар нэрийн хуудсаа тарааж явжээ. Компаний захирал Солейман нь муслим шажинтан тул Баян-Өлгийн казак иргэдийг л ажилд авдаг гэнэ. харин сэргэлэг орчуулагч нь захирлаасаа нэг дунд гарын жийп мөн приус машиныг Монголын тагнуулыхны нэрийг барьж залилаад баригджээ.
 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших