337-р ангийн “Ми-8” нисдэг тэрэг 300 м-ийн өндрөөс унаж осолджээ
Нийтэлсэн: 2015-12-24 00:37:39
Налайх дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 337-р ангид хуучин ЗХУ-д үйлдвэрлэгдсэн “Ми-8” нисдэг тэрэг хоёр байсны нэг нь өчигдөр 21 цагийн орчим унаж осолджээ. Сургалтын нислэг үйлдэж байсан нисдэг тэргэд 337-р ангийн 11 албан хаагч байснаас гадна ангийн захирагч хурандаа Х.Отгонбаяр жолоодож явсан аж. Ангийнхаа байрлалын дээгүүр 300 м өндөрт нисэж яваад гэнэт өндөр алдан доошилж ангийнхаа хашааны хажууд унажээ. Ослын улмаас ахмад цолтой нэг албан хаагч амиа алдаж дөрвийг нь Цэргийн төв госпитальд яаралтай хүргэн өдгөө эмчлүүлж байгаа гэнэ.
НУУЦ.мн
