Нууц мэдээллийн уурхай

Хөвсгөлд төрсөн 3 саяын чацуутан хотод төрсөнтөйгээ заргалджээ

Нийтэлсэн: 2015-12-23 03:19:26

70 саяын шагналтай 3 саятны чацуутантай холбоотой маргаан тасрахгүй үргэлжилсээр байна. Бүтээн байгуулалт ихтэй Сүхбаатар аймагт Засаг дарга Ж.Батсуурь сэтгэл гаргалгүй  3 саяын чацуутандаа 30 гаруй сая төгрөгийн байр өгснийг нь эцэг эх нь аваагүй яваа. Тэгвэл Хөвсгөл аймгийн 3 саяын чацуутны алдрыг хоёр ээж булаацалдаж байна. Гол маргаан нь хаана төрсөн гэдгээс болжээ. Б.Хишигтогтох гэдэг эмэгтэй 2015 оны 1-р сарын 24-ний өдөр 18 цаг 42 минутад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд, аймгийн нэгдсэн эмнэлэгт охин У.Гоомаралыг төрүүлжээ. Монгол Улсын хэмжээнд Хөвсгөл аймгийн харьяат эхээс 4 хүүхэд мэндэлсний 2 нь Хөвсгөл аймагт, 2 нь Улаанбаатар хотод мэндэлсэн  гэнэ.  Гэтэл Үндэсний статистикийн хорооны даргын А/10 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад 2015 оны 12-р сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод мэндэлсэн Т.Өлзийбилэгтийг Хөвсгөл аймгаас Монгол Улсын 3 сая дахь иргэнтэй хамгийн ойр мэндэлсэн чацуутнаар тодруулсан байжээ. Б.Хишигтогтох нь энэ талаар хөөцөлдөхөд аймгийн Статиистикийн хэлтсийнхэн “Манайх төрөлтийн мэдээгээ тухайн цаг бүрт нь аймгийн статистикийн хэлтэст мэдээг маягтын дагуу хүргүүлсэн. Улаанбаатар хотоос тодруулсан Өлзийбилэгтийн талаар бид огт мэдэхгүй, манайхаас тийм мэдээ өгөөгүй,  уг нь бид танай охин Гоомаралыг Хөвсгөл аймгаас тодорлоо гэж бодож байсан юм. Тэгтэл Үндэсний статистикийн хороо дээрээсээ Т.Өлзийбилэгт гэдэг Улаанбаатарт төрсөн хүүхдийг тодруулсан байна. Манай хэлтэс бол 2015 оны 1-р сарын 24-ний өдөр төрсөн танай хүүхэд, Түнэл суманд төрсөн хүүхэд хоёрын мэдээг явуулсан. Улаанбаатар хотод төрсөн хүүхдийн талаар бид огт мэдээгүй” гэжээ. “Монгол Улсын 3 сая дахь иргэний мэндэлсэн өдрийн цаг хугацаатай хамгийн ойр Хөвсгөл аймагт мэндэлсэн хүүхэд бол миний охин У.Гоомарал юм. Гэтэл өөр хүүхэд тодруулсан талаар Цагдаагийн байгууллагад хандсан боловч энэ асуудлыг шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн,  Улаанбаатарт төрсөн хүүхдийг 3 сая дахь иргэний чацуутнаар Хөвсгөл аймгаас тодруулсанд маш их гомдолтой байна” хэмээн заргалджээ. Үүнийг Хөвсгөл аймгийн 3 саын чацуутнаар тодорсон хүүхдийн ээж Б.Хажидмаа огт зөвшөөрсөнгүй. Тэрээр хотод хүүхдээ төрүүлсэнч өөрөө Хөвсгөл аймаг, Халх сумын 5-р баг, Галт 4-р хороонд бүртгэлтэй аж. Ийнхүү тэрээр хотод төрсөн ч Хөвсгөлийн уугуул гэдгээрээ хүүхэд аймгийнхаа 3 саяын чацуутан хэвээрээ үлджээ.
 

 

NUUTS.mn



 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших