Нууц мэдээллийн уурхай

Ч.Сайханбилэгийн царайгаар “чанга” ЕС-тай болж чадах уу…

Нийтэлсэн: 2015-12-23 02:24:38

ЭМС-ийн сайдгүй 50 гаруй хоног өнгөрлөө. Шийдлийн засгийн газрын танхимын нэг сайд нь даргаа “матлаа”. Нөгөө дарга нь намайг ЕС томилоогүй тул хэн надад хариуцлага хүлээлгэх юм хэмээн томорсон. Энэ бүхэн төрийн өндөрлөгийн түвшинд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэр жинтэй нөлөөтэй чанга чадалтай ЕС болохыг нь харуулж байна. Гэтэл Үндсэн хуульд оруулж байгаа оруулах гэж байгаа өөрчлөлтийн нэг амин судас нь гүйцэтгэх засаглалын тэргүүнд эрх мэдэл өгөх явдал. Танхимаа бүрдүүлэх сайдаа томилох зэрэг бүхий л асуудлыг ЕС өөрөө шийднэ гэж бүгд ярьж байна. Гэтэл одоогийн гүйцэтгэх засаглалын тэргүүний царайгаар ирээдүйд тэгж чадах эсэх нь эргэлзээтэй болжээ. Улс орны нэг чухал салбарын удирдлага нь сайд чүгүй ТНБД ч үгүй хоёр дахь сардаа явж байна. Гэтэл ЕС нь энэ хүнийг томилно гээд шуудхан шийдэж чадахгүй Ерөнхийлөгч УИХ-ын дарга нам гурвынхаа хооронд гүйсээр л… Дээр нь МАХН-тай тохирно гэж том ажил байдаг. Ч.Сайханбилэгийн арчаагүй байдал нь өмнөх ЕС-аас улбаатай байх. Н.Алтанхуягийг нь  ардчилсан ерөнхийлөгч нь “асуудлыг гартаа ав” гэж зөндөө л гуйж захидаг байсан. Гэсэн ч Шинэчлэлийн ЕС асуудлыг гартаа авах нь бүү хэл гараасаа алдчихсан. Эцэст нь өөрөө огцорсон. Харин Шийдлийн засгийн газрын ЕС нь огцорчихгүйхэн шиг явсаар сонгууль хүргэчих юмсан, Наадам өнгөрөөчих юмсан, АСЕМ хүртэл тэсчих юмсан гэсээр үгээ ч зоригтой хэлж чадахгүй явна.
 

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших