Нууц мэдээллийн уурхай

“Хилчин” цомын эзнээр тодорч 10 сая төгрөг гардлаа

Нийтэлсэн: 2015-12-23 01:51:56

Чөлөөт бөхийн эмэгтэй багуудын дунд анх удаа “ARJ Cup” халз барилдаан өчигдөр/12.22/ Спортын төв ордны "А" танхимд боллоо. Шагналын сан өндөртэй(нийт 31 сая төгрөг) энэхүү халз тэмцээнд 7 баг оролцсоноос З.Дүвчин, Н.Түмэннаст дасгалжуулагчтай “Хилчин” баг түрүүлж, аваргын цом 10 сая төгрөг гардсан бол Ц.Баярсайхан, Г.Пүрэвбаатар дасгалжуулагчтай “Хасу-Мегастарс”, Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар-1” багууд мөнгө, хүрэл медаль хүртэв. Тэмцээний шилдэг тамирчнаар гавьяат тамирчин С.Батцэцэг тодорлоо. Мөн жиндээ С.Цэрэнчимэд/58/, С.Батцэцэг /63/, О.Насанбурмаа /67/ нар ялагдаагүй юм. Баг бүрт олимп, дэлхийн аваргын медальтнууд багтсан “ARJ Cup”-т нийтдээ долоон багийн 50 гаруй тамирчид өрсөлдсөн нь ирэх сарын эхээр болох улсын аваргын өмнөх сорилт боллоо. Тэмцээнийг Монголын чөлөөт бөхийн холбоо, “Арж Капитал” ХХК хамтран зохион байгуулсан бөгөөд түүхэндээ авч байгаагүй дэлхийн цомын алтан медалийг эх орондоо авчрах, тамирчдын нэгдмэл байдлыг сайжруулахад тэмцээний зорилго оршиж байна.
 

 Тэмцээний дүн:

1-р байр: “Хилчин” баг (Дасгалжуулагч З.Дүвчин, Н.Түмэннаст) -10 сая төгрөг.

48 кг -Э.Нарангэрэл, 51 кг-Э.Сумъяа, 53 кг-Э.Даваачимэг, 60 кг-Э.Гантуяа, 63 кг-С.Батцэцэг, 67 кг- Ш.Түмэнцэцэг, 75 кг-Г.Наранчимэг. /58 кг-д тамирчин ороогүй./

2-р байр: “Хасу Мегастарс” (Дасгалжуулагч Ц.Баярсайхан) – 5 сая төгрөг.

Гавьяат тамирчин, дэлхийн хошой хүрэл медальт О.Насанбурмаа тэргүүтэй тамирчид.

3-р байр: “Алдар-1” баг (Дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр) 3 сая төгрөг.

Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд тэргүүтэй тамирчид.

4-р байр: “Арслан-Налайхын нэгдмэл” баг. -800 мянган төгрөг.

5-р байр: Охидын академийн баг. – 500.000 төгрөг.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших