Нууц мэдээллийн уурхай

8%-ийн зээлтэнгүүдийн 30 хувь нь байраа хураалгажээ

Нийтэлсэн: 2015-12-22 01:42:47

Гуравдахь жилдээ үргэлжилж байгаа орон сууцны 8 хувийн  зээлтэнгүүдийг азтай хүмүүс гэж болох. Учир нь энэ зээл ингээд дууслаа. Гэсэн ч тэдгээр азтангуудын 30 гаруй хувь зээлээ төлж чадалгүй банкинд байраа хураалгажээ. Эдийн засгийн хүндрэл, ажлын байрны хорогдол цалингийн бууралтаас үүдэн энэ тоо цаашид ч өснө. Өдгөө банкууд 8 хувьтангуудаас хурааж авсан тэр олон байрыг яаж далдруулья даа хэмээн үстэй толгойгоо үгтээж байтал ҮХЦ гэдэг буян нь дэлгэрсэн газар том тус болсон. Цэцийн шийдвэрийг улстөрийн хатгаас гэхээс илүүтэйгээр банкуудын лобби гэж хардвал зохино. Гэтэл энэ бантан дээр БХБ-ын сайд З.Баянсэлэнгийн 100 хоног дээрээ хийсэн гол ажил гээд ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгон бууруулах санамж бичиг нэмэгдлээ. Ахиад бөөн бантан. Гэтэл ердөө наймхан сарын өмнө өмнөх сайд Д.Цогтбаатар зээлийн урьдчилгаа төлбөрийг 30-аас 10 хувь болгон бууруулж, үлдсэн 20 хувьд нь Засгийн газар баталгаа гаргах шийдвэрт хүрснийг зарлаж байсан. Тэгвэл ердөө дөрөвхөн сарын дараа барилгын сезон эхлэх гэж байна. Гэтэл алдарт 8 хувийн зээл нь зогссон, барилгын компаниудын эргэлтийн мөнгө бас таг зогссон, банкууд нь баахан хураагдсан байртай сууж нь тодорхой боллоо.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших