Л.Гансүх нар давж заалдах шатны шүүхэд буруугүй гэдгээ нотолж чадсангүй
Нийтэлсэн: 2015-12-22 00:49:22
“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шүүгдсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх нарын хэргийн давж заалдах шатны хурал өчигдөр өглөө 09 цагт эхлээд оройн 21 цагт дууслаа. Давж заалдах шатны шүүхээс Л.Гансүхэд анхан шатны шүүхээс өгсөн 4.6 жилийн ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. Харин шүүгдэгч нарын тал ахин гомдол гаргаж энэ удаагийн шүүх хурлын үеэр Монголын шүүхийн түүхэнд гарч байгаагүй олон зүйл болсон талаар эх сурвалж мэдээллээ. Учир нь нэг шүүгч энэ хэргийг гэмт хэргийн шинжтэй биш гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Улмаар нэг шүүгч тусгай санал өгчээ. Харин Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг тус бүр 19 сая 200 мянган төгрөгийн мөнгөн торгуулийг ч хэвээр үлдээсэн байна. Дашрамд дуулгахад, шүүх хуралд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Ц.Цэрэнжээ, Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн, Ч.Шаравнямбуу, Д.Энхбаяр нар оролцож байгаа бол улсын яллагчаар Б.Батжаргал, Ш.Баярбилэг нар оролцсон. Шүүх хуралд хөндлөнгийн ажиглагчаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар болон шүүгдэгчийн ар гэрийнхэн оролцсон байна.
NUUTS.mn
