ТЕГ, ГЕГ-ыг нэгтгээд даргаар нь Б.Ариунсанг тавихгүй
ТЕГ-ын дарга Б.Ариунсан ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өгсөн. Тэрбээр, ямар шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Харин зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар Татварын ерөнхий газрыг Гаалийн ерөнхий газартай нэгтгэх асуудалтай холбоотойгоор ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байж болзошгүй гэнэ. Эх сурвалжийн мэдээгээр энэ хоёр газрыг нэтгээд даргаар нь Б.Ариунсанг бус одоогийн ГЕГ-ын даргыг тавих гэнэ. Мөн өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга З.Энхболд "Арванхоёрдугаар сарын 31 хүртэл Татварын ерөнхий газрын 1800 хүнийг өдөр шөнөгүй ажиллуул. Төрийн албан хаагчид ганц жил ёолк хийхгүй бай л даа" гэсэн үгэнд ТЕГ-ын дарга “гоморхож” ажлаа өгсөн гэх яриа ч байна. ТЕГ-ын даргын асуудал өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэгдэх юм байна.
НУУЦ.мн