Нууц мэдээллийн уурхай

Охиныг нь доромжилсон хүүхдийг эцэг эхийн хурал дээр шууд зоджээ

Нийтэлсэн: 2015-12-21 02:50:47

Өнгөрсөн 5-р сарын 21-ний өдөр СХД-ийн 65-р сургуулийн “6е” ангийн эцэг эхийн хурал дээр сурагч О.Д-г “манай охинг амаар доромжилдог, цүнхнээс нь мөнгө хулгайлсан" гэх шалтгаанаар биед нь хамар ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан Ч.Бат-Эрдэнэ гэдэг ууртай эцгийн хэргийг шүүх шийдвэрлэжээ. Болсон явдлыг хэрэгтэн “...манай охин ааваа энэ хүүхэд намайг янхан гээд байх юм” гэж асуухаар нь би дээр очоод “ахын дүү хүнийг янхан гэж хэлж болдоггүй юм” гэж хэлэхэд маск зүүчихсэн ам нь хөдлөөд хэлээ гаргаад байх шиг байхаар нь уурлаад нүүр рүү нь баруун гараараа нэг удаа алгадчихсан чинь хамраас нь цус гарч доошоо суухаар нь би аргадах гэсэн чинь ангийн багш нь намайг “та гар” гээд хөөгөөд байхаар нь би ангиас гарсан” гэж мэдүүлжээ. Харин зодуулсан хүү “...манай ангийн авъяас хөтөлбөрийн тайлан болсон бөгөөд түүний дараа эцэг эхийн хурал болсон. Тэгсэн чинь тэр хурал дээр манай ангийн Э-гийн ээж, Г-ын өвөө, П- аав нар нь намайг "манай хүүхдүүдийг дээрэлхэдэг, хэл амаар доромжилдог" гэж хэлсэн чинь хажуунаас тэр ах   "чи манай хүүхдийг хэл амаар доромжилсон, бас цүнхнээс нь мөнгө хулгайлдаг, багшийнхаа цүнхнээс бас мөнгө хулгайлдаг гэсэн" гэж хэлээд намайг самбарын өмнө зогсож байхад нүүр рүү мангасдаж түлхээд арагшаа ангийн паар мөргүүлээд унагачихсан. Тэгээд босоод ирэхэд миний хамарнаас цус гарсан. Манай ангийн хүүхдүүд хувин авчираад би тэр хувинд нь цусаа гоожуулаад зогсож байсан чинь гаднаас нөгөө ангийн багш Энхбаяр орж ирсний дараа тэр ах  намайг "аргадна" гэж ирснээ нүүрийг маань гараараа базаад байхаар нь тэр хавьд байсан ангийн хүүхдүүдийн эцэг эх  салгасан” гэжээ. Харин ангийн багш нь “....сурагчдын хувийн хэрэгт эцэг эхчүүдээр нь гарын үсэг зуруулж байхад манай ангийн сурагч Э-гийн  ээж "танай ангийн Д  манай охиныг үг хэл амаар доромжилдог” гэж хэлэхэд нь хажуунаас Г-ын өвөө нь "тэр хүү манай охиныг бас хэл амаар доромжилж, цохиж зоддог" гэж хэлсэн чинь Бат-Эрдэнэ босч ирээд "манай охиныг бас үг хэлээр доромжилдог янхан гичий гэж дууддаг" гэж хэлснээ Д-г баруун гараараа хүчтэй алгадахад нь паар мөргөж унаад босч ирэхдээ хамраас нь цус гарчихсан байсан, тэгээд аргадах гэж байгаа юм шиг болж байснаа нүүрийг гараараа базаад /мангасдаад/ байхаар нь нь би болон тэнд байсан аавууд салгасан” гэжээ.
 

 

НУУЦ.мн

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших