Нууц мэдээллийн уурхай

С.Баярцогтоос болж хохирсон боомтын захирагч нар хөөрхий...

Нийтэлсэн: 2015-12-21 02:47:21

АН төр барьж чаддаггүй төрийн албаар тоглодогийн жишээ нь ямар ч тооцоо судалгаагүй хийгдсэн Боомтын нэгдсэн захиргаа гэгч ажил юм.  Хилийн боомтын тухай хууль батлагдсантай холбогдуулан 2014 оны 2-р сард Засгийн газрын тогтоолоор боомтын хяналт болон аюулгүй байдлыг хангах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, ерөнхий зохицуулалтаар хангах, боомтын хөгжпийн ерөнхий төлөвлөгөө болон Боомтын үндэсний зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Боомтын нэгдсэн захиргааг байгуулсан. Ийнхүү нийт 26 боомтод дарга, дэд даргыг томилсон. Гэтэл эдийн засгийн хүндрэл нэрээр 2014 оны төсвийн тодотгол болон 2015 оны төсвийн хуульд Боомтын нэгдсэн захиргаа болон боомтын захиргаадын зардал улсын төсвөөс хасагдсан. Ингээд сүртэй байгуулсан захиргаагаа даржин хаахаас өөр аргагүй болсон нь ЗГХЭГ-ын буруу юм. Сайдын зиндаатай С.Баярцогтын удирддаг энэ газар нь Засгийн Газрын шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын харилцан ажиллагааг зохицуулахад туслах зэрэг нийтлэг үйлчилгээний удирдлагаар хангах асуудлыг эрхлэн гүйцэтгэдэг. Гэтэл Засгийн газрын шийдвэрийн дагуу байгуулагдсан газрынхаа урсгал зардлын санхүүжилтийг шийдвэрлээгүй орхигдуулсанаас сэтгэл зүрхээрээ ажилласан боомтын дарга нар хохироод үлджээ. Тэдний нэг нь  Бичигт авто замын боомтын захиргааны даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Ч.Ням-Очир юм. Тэрээр үүрэг гүйцэтгэгчээр ажиллах хугацаанд байгууллагын төсөв зохих ёсоор батлагдаагүйтэй холбоотойгоор зөвхөн ажил үүрэг гүйцэтгэх, байгууллагын эрх ашгийн төлөө тодорхой ажил, арга хэмжээ авахтай холбоотой гарч байсан зардлыг өөрөөс болон бусдаас зээлдэн авч шийдвэрлэж иржээ. Боомтын нэгдсэн захиргаа байгуулагдсантай холбоотойгоор 2014 оны 7-р сард бүх боомтын дарга нарыг ЗГХЭГ-аас хотод дуудаж суулгасан зөвлөгөөний хоёр талын зардлыг хувиасаа гаргажээ. Бичигт боомтын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай бичиг хэрэг, шуудан холбоо, үйлчилгээ зэрэг урсгал зардлын төсөв батлагдаж, хуваарилагдаагүй тул байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, албан бланк хэвлүүлэх, явсан бичгийн зардал, Хятадын хил-гаалийн албаны хүмүүс Бичигтэд ирэхэд дурсгалын зүйл өгөх зэрэгт хувиасаа мөнгө төлжээ. Түүнчлэн, боомтын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор БНХАУ-аас 4800 юань буюу 1,4 сая төгрөгөөр 10/04 цахилгааны хүчдэл буюу трансформатор худалдан авахтай холбоотойгоор 2,2 сая төгрөгийг бас л хувиасаа гаргажээ. Боомтын захиргааны харьяаны албан контор, гаалийн лабортарийн барилга, цагдаагийн кобон, хилийн аюулгүй байдлын болон хяналт шалгалтын ажилтнуудын орон байр зэргийн халаалтйн зардалд бусдаас 16 мянган юаны зээл авч төлбөрийг төлж байж боомтоо хөлдөөлгүй өвөлжжээ. ЗГХЭГ нь нэг амаар хоёр зүйл ярьдаг гэнэ. Боомтын нэгдсэн захиргаа байгуулагдсны дараа захиргаадын дарга нарт үйл ажиллагааны хүрээнд орлогын эх үүсвэр бий болгох чиглэл өгчээ. Бичигт боомтод орлого олох ганц л эх сурвалж байсан нь “Петро дачин тамсаг” компаний өдөр бүр гардаг 160 тээврийн хэрэгслээс машин бүрээс 10 мянган төгрөгний хураамж авах арга байжээ. Гэтэл энэ саналыг нь тухайн үеийн Засгийн газраас зохион байгуулсан “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-ийн аяны бодлого зорилттой ницэхгүй гээд зогсоосон гэнэ.
 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших