Нууц мэдээллийн уурхай

Шинэ загварын приус 100 километрт 2,5 литр бензин иднэ

Нийтэлсэн: 2015-12-18 01:39:33

“Тоёота” компани өмнөх загвараас зургаан жил хагасын дараа бүрэн шинэчилсэн приус загварын автомашины уйлдвэрлэл, борлуулалт эхэлснийгтэмдэглэх ёслолын арга хэмжээ энэ сарын 14-ний өдөр боллоо. Шинэ приус олон төрлийн автомашины загварын дотоод эд ангийг нэг төрлийн засрарт рруулж зардал бууруулах, машины хурд хүчийг нэмэх технологи буюу ТNGА Тоуоtа New Global Architecture үйлдвэрлэлийн шинэ архитектураас төрсөн анхны бүтээгдэхүүн болсон байна. Шинэ загварын машин гүн улаан, сувдан цагаан өнгөтэй байх бөгөөд 17 инчийн хар саарал өнгийн обудтай байх аж. Салонд нь хар, саарал өнгө зонхилжээ. Босоо гурвалжин их гэрэл, босоо хэлбэрийн манангийн гэрэл долгиотсон рельеф нь устөрөгчийн хөдөлгүүртэй Мirai-тай бага зэрэг төстэй харагдах гэнэ. Хянах самбарын уламжлалт тоноглолууд нь шингэн кристалл дэлгэц дээр шилжиж урд төв хэсэгтээ байрласан байна. Мөн том дэлгэц бүхий олон төрлийн медиа систем хянах самбарын доор байрлах юм.Шинэ приусын зай хураагуур нь тоормослох үеийн энергиэр маш хурдан цэнэглэгдэх ба энэ нь өмнөх загвараасаа арван хувь бага бөнзин зарцуулах боломжийг олгож байгаа юм. Уг загвар 40.8 километрт нэг литр бензин зарцуулах нь одоогийн байдлаар дэлхийд номер нэг үзүүлэлт болоод байна.

Автомашины кузовын бат бөх чанар 60 хувь хатуу болж, хүндийн төв нь доошилсон байна. Үүнийг явах эд ангийг сайжруулснаар автомашины тав тух, тэнцвэрт байдал сайжирсан гэж компанийн зүгээс мэдээллээ. Дөрөв дэх үеийн приусээс дэлхий даяар 300-350 мянган ширхгийг борлуулах зорилготой байгаа аж. Шинэ загварын приус ирэх оны нэг сараас худалдаанд гарч эхлэх юм байна. Шинэ загварын приусын энэ сарын борлуулалт зорилтот хэмжээнээс тав дахин их байгаа гэнэ. “Тоёота" компани одоогоор 60000 ширхгийн урьдчилсан захиалга аваад байгаа аж. Одоо захиалсан хүмүүс эхний ээлжинд гурван сарын дараа шинэ унаагаа хүлээж авах юм байна.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших