Нууц мэдээллийн уурхай

“Мастер инжинеринг”-ийн захирал 1,5 саяын оронд 15 саяыг шилжүүлээд “чонын хоол” болгожээ

Нийтэлсэн: 2015-12-16 07:06:02

Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7а хорооллын барилгын ажлыг гүйцэтгэж байгаа энэ компаний захирал нь 1,5 сая төгрөг шижлүүлэх гэж байгаад андууран 15 сая төгрөгийг орон сууцны байрын цонхны амалгаа, тавцан хийлгэх хүндээ шилжүүлээд тэр чигээр нь алджээ. Гайхалтай нь илүү мөнгө шилжүүлсэн гэдгээ хоёр сарын дараа мэдэж сандралджээ. Энэ хооронд нөгөө хүн нь мөнгийг нь үрээд зарцуулаад бүрэн дуусгасан байсан гэнэ.  7а хорооллын барилгын 102-р байрны цонхны амалгаа, тавцан хийхээр тохирсон  И.Баасанжаргалын ажлын хөлс нь уг нь 1,5 сая төгрөг байжээ. Гэтэл захиалагч  “Мастер инжинеринг”-ээс 15 сая төгрөг шилжээд ирэхээр нь Улаанбаатар хотын “Харай” компаниас орж ирэх ёстой мөнгө хэмээн “эндүүрсэн” гэнэ. Тэрээр 1,2 сая төгрөгөөр нь ломбарднаас машинаа авчээ. Газрынхаа гэрчилгээг нэг сая төгрөгний ээлний барьцаанд тавьсанаа төлсөн гэнэ. Энэ мэт тайлбараас нь хамгийн “үнэмшилтэй” нь зүс таних төдий Эрдэнэцэцэг гэдэг эмэгтэйд есөн саяыг нь зээлүүлсэнд тэр хүүхэн гадаад гараад сураггүй алга болсон аж. “Мастер инжинеринг”-ийнхэн хоёр сарын дараа л илүү мөнгө шилжүүлснээ мэдэж нэхэхэд Баасанжаргал нь байхгүй гээд сууж байжээ. Ийнхүү тоонд муу захирлаасаа болж том шатсан гэнэ. Өдгөө цагт бусдын алдсан гээсэн юмыг буцааж өгдөг “тэнэг” хүн байхгүй болсон гэдгийг энэ явдал харуулж байна. Сар гаруйн өмнө энэ компаний Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө Төв номын сангийн урд талд байрьж байсан барилгаас төмөр унаж замын хөдөлгөөнд оролцож байсан суудлын автомашин дээр зоогдож байсан. Тухайн үед машинд жолоочоос гадна 10 орчим насны охины хамтаар явж байсан бөгөөд азаар бэртэж гэмтээгүй.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших