Нууц мэдээллийн уурхай

Хятадад 7 хоногийн дотор 400 гаруй эсэргүүцлийн хөдөлгөөн гарчээ

Нийтэлсэн: 2015-12-15 08:39:29

Энэ сарын 5-12-ны дотор Хонкгонг Аомыныг оролцуулахгүйгээр Хятад даяар 400 гаруй эсэргүүцлийн жагсаал цуглаан арга хэмжээ болсон тухай интернэтийн эрх чөлөөний тэмцдэг 'CNHKLM' нийгэмлэгээс мэдэгджээ. Заримаас нь дурдахад :
-Шэньси мужийн Сиань хотын 200 гаруй оршин суугчид эрх баригчид байрны гэрчилгээг нь өгөлгүй наймдахь жилдээ хохироож байгааг эсэргүүцэж жагсжээ. Хотын удирдлага цагдаа хөдөлгөн тарааж 12 жагсагчийг баривчилжээ.
-Чжэцзян мужйин Сяошань хотын хэдэн зуун иргэд цагдаагийн газраа бүсэлж бага нөхөн төлбөр өгсөн явдлыг эсэргүүцсний улмаас баригдсан хүмүүсыг суллахыг шаарджээ. Хотын захиргаа газард орсон иргэдэд хэтрхий бага мөнгө төлсөн хэмээн эсэргүүцлийн хөдөлгөөн өмнө нь болжээ. Баривчлагсадын дунд жирэмсэн эмэгтэй ч байгаа гэнэ. Эсэргүүцэл  үүр цайтал үргэлжилж эцэст нь цагдаа хүчээр тараажээ.
-Гуандан мужийн Дунгуань хотын “Ичуанли” төрийн өмчит компаниас цомхотгогдсон  600 ажилчид ажлаас халагдсаны нөхөн төлбөр шаардаж жагсжээ. Цагдаа нар жагсаалыг хүчээр тарааж жагсагчдыг зодож гурвыг нь баривчилжээ. “Ичуанли” компаний удирдлага их хэмжээний мөнгө идээд зугтсан тул ажил нь зогссон гэнэ.
-Хубэй мужийн Ухань хотын Хуанпин дүүргийн иргэд амьдардаг бүсэд нь хатуу хог хаягдал хаях цэг байгуулах гэж байгааг эсэргүүцэж энэ сарын 5-наас эхлэн уг газрыг бүслэн хаажээ. 9-ний өдөр цагдаа нар дайрч 50 гаруй хүнийг баривчилжээ. 10 гаруй иргэн хүнд хөнгөн бэртсэн гэнэ.
-Шаньдун мужийн Линьи хотын таксичид зөвшөөрөлгүйгээр нийтийн тээвэр эрхлэгчдийн эсрэг дорвитой ага хэмжээ авахгүй байгаа хотын удирдлагыг эсэргүүцэн жагсжээ. Хотын төв талбай руу явж байсан жагсаалыг цагдаа нар хаах үед нэг цагдаа буудаж эмэгтэй таксичныг шархдуулжээ. Хотын эрх баригчид өдгөө санамсаргүй буу алдсан хэмээн тайлбарлаж байгаа гэнэ.
Хятадад энэ мэт эсэргүүцлийн хөдөлгөөн жилдээ 100 мянга гаруй гардаг агаад тоо нь жилээс жилд өсөж байна. Эрх баригчид ихэнх тохиолдолд цагдаа цэргийн хүчээр нам дардаг.

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших