Нууц мэдээллийн уурхай

Банкнаас 424 саяыг дээрэмдсэн залуус өрөнд орсон гэжээ

Нийтэлсэн: 2015-12-15 03:59:21

Өмнө нь хүнсний дэлгүүр ажиллуулж байсан төрсөн ах дүү хоёр болох 1992 онд төрсөн Э, 1985 онд төрсөн Б нар нь бизнс дампуурч их хэмжээний өрөнд орсон тул үгсэн тохиролцож банк дээрэмдэхээр шийдсэн гэнэ. Ингээд Худалдаа хөгжлийн банкны СХД-ийн салбард халдаж эхлээд  380 орчим сая төгрөг дээрэмдсэн гэх мэдээлэл өчигдөр цацагдсан билээ. Уг хэргийн эзнийг 24 цагийн дотор баривчилсан талаар ЦЕГ-аас мэдээлэл хийсэн. Тэгвэл тэд Худалдаа хөгжлийн банкнаас 380 саяыг биш нийт 424 сая төгрөгийг дээрэмдсэн талаар эх сурвалж мэдээллээ.  Тэд дээрэм үйлдэхдээ ашигласан гэх приус автомашиндаа 394 саяыг нь, ломбардад тавьсан автомашиндаа 30 саяыг нь нуусан байжээ. Цагдаагийн байгууллага уг мөнгийг хураан авч банкинд хүлээлгэн өгч хохиролгүй болгосон байна. Одоогоор уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна. Ингэхдээ дээрх хэргийг үйлдсэн ах дүү хоёрт бусдын амь насанд аюултай аргаар зэвсэг хэрэглэж, хүч хэрэглэн гэмт хэрэг үйлдсэн хэмээж Эрүүгийн хуулийн 147.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Эрүүгийн хуулийн 147.3-т “Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших