Нууц мэдээллийн уурхай

Хандгай агнасан Б.Жумаандоржид 20 сая төгрөгийн төлбөр ногдуулжээ

Нийтэлсэн: 2015-12-15 03:12:02

Хуулиар нэн ховор амьтанд тооцогдох хандгай агнасан хэрэг өнгөрсөн хавар Төв аймгийн Мөнгөнморьт сумын  Жаргалант 1-р  багийн нутаг  Эрдэнэхайрхан уулын өвөр Жаргалантын ам гэх газар үйлдэгдсэн. 20 сая төгрөгний үнэлэмжтэй хандгайг Б.Жумаандорж гэгч нь З.Мягмарсүрэнгийн НО4502138 дугаарын гол төмөртэй, 138 дугаарын замагтай “ТИГР” маркийн буугаар агнажээ. Агнасан хандгай нь молцогт гэдэг нэн ховор зүйлийнх байсан гэнэ. Тухайн үед хандгайн анчнаас гадна Л.Нямсүрэн, З.Мягмарсүрэн, С.Баасанцэрэн нарын хүмүүс “Тоёота ланд прадо” машинаар явжээ. Зүгээр л салхинд гарсан гэж байсан боловч машинд нь ангийн зориулалттай тигр, калибрь буу загасны уурга дэгээ байжээ. Тэд ялалтын баяр тэмдэглэхээр болж 5-р сарын 9-нд Төв аймгийн Мөнгөнморьт сум руу явцгаажээ. Мөнгөнморьт сумаас зүүн хойд зүгт Тэрэлж голын гарамнаас дээш өгсөөд явж байтал бургаснаас бор гөрөөс гарч ирэхэд нь Жумдаандорж мэргэн буудаж унагасан гэнэ. Бор гөрөөсөө машиндаа ачаад Хэрлэн голын эрэг дээр буудаллан эвдэж янзалж элэг цусыг нь идээд Нямсүрэн Баасанцэрэн хоёр загас барихаар гол руу явж нэг ширхэг зэвэг барьжээ. Орой нь нүд харна гээд ганцаараа машинаа унан явсан Жумдаандорж нэлээд сандарч тэвдсэн байдалтай буцаж ирээд машины гэрлийн үзүүрт нүд харагдахаар нь бор гөрөөс байна гэж бодоод буудтал хандгай унагачихаж гэжээ. Тэр дөрөв хоорондоо ярилцаад нэгэнт үхсэн юм бол махнаас авья гээд даах хэмжээгээрээ авцгаажээ. Мэдээж уруул, хэлийг нь бас авчээ. Тэндээ хоноод маргааш нь загасчилж 7 ширхэг зэвэг загасыг Баасанцэрэн нь барьжээ. Ийнхүү Оросын ялалтын баярт монгол хандгайгаар тахил өргөөд буцаж явахдаа Багануурт цагдаад шалгагдаж баригджээ.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших