Нууц мэдээллийн уурхай

Өвөр Монголчууд осолд орсон монгол залуугийн амь насыг аварчээ

Нийтэлсэн: 2015-12-14 02:28:33

Сайхан сэтгэлт Өвөрмонгол ахан дүүсийн тухай мэдээг өдөр бүр л сонсож баярлаж суух юм. Хоёр хоногийн өмнө "Шинэ Долгион 107.5" радио болон ӨМӨЗО-ны "Талын дуу хоолой" радиогийн уулзалтанд оролцож байхдаа гэр бүлийн хоёр Өвөрмонгол залуу авто осолд орсон Монгол залуугийн амь насыг аварсан тухай сайхан мэдээг сонссон юм. Ингээд Өвөрхангай аймгийн харьяат н.Батбаатар гэх залуугийн амь насыг аварсан Үүрцайхтай вичатаар холбогдож ярилцлаа. Батбаатар "Мандал"-ын хилийн боомтоор арилжаа наймаа хийх гэж БНХАУ-ыг зорьсон аж. Түүний сууж явсан машин Хятадын нутагт осолдож тэр маш хүнд бэртэл гэмтэл авчээ. 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ӨМӨЗО-ны Бугат аймгийн Дархан Муу Мянган Холбоот Хошууны Соёлт, Үүрцайх нар амь нас нь үхлийн ирмэгт байгаа Батбаатарт туслахаар шийдэн түүнийг өөрсдийн машинаараа олон зуун км замыг туулан эмнэлэгт хүргэжээ. Хүзүү, нуруу нь гэмтсэн Батбаатарыг Үүрцайх, Соёлт нар байнга эргэж тойрон асарч сувилахын сацуу Дархан Муу Мянган Холбоот Хошууныхаа Монголчуудын дунд Батбаатарын амь насыг аврах хандивын арга хэмжээг зохион байгуулсан байна.  Үүрцайх, Соёлт нараас гадна олон олон Өвөрмонголчууд Батбаатарын амь насыг аврахад санаа тавихын зэрэгцээ байнга эргэж тойрч байжээ. Харь нутагт хүний гарт орон адар ширтэн хэвтэх Батбаатарт хоолыг нь аманд нь халбагдаж өгөх, угааж арчих, биеэнд нь иллэг хийх зэргээр асарч тойлж байгаа Өвөрмонголчуудын тухай сонсоод үнэхээр их баярласан шүү. Миний оруулж байгаа энэ зурагнууд Батбаатар осолд ороод эмнэлэгт очсон үеэс эхлээд илааршин Монгол буцах хүртлэх үеийн зурагнууд гэсэн. Өвөрмонгол ахан дүүсийн тус буянаар үхлийн аюулаас аврагдан эрүүл болсон Батбаатар одоо Өвөрхангай аймагтаа ажиллаж аж төрж байгаа юм байна. Монголчууд бидэнд хариу нэхээгүй тус буяныг байнга хүргэж байдаг элэг нэгтнүүддээ маш их баярлалаа. Монгол залуу Батбаатарын амь насыг аварсан Соёлт, Үүрцайх хоёртоо ч бас маш их баярлаж байна.


Дамдинсүрэнгийн Наранцогт

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших