Худалдаа хөгжлийн банкнаас 300 сая төгрөг дээрэмдсэн ноцтой хэрэг гарлаа
Нийтэлсэн: 2015-12-14 02:21:05
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкинд халдаж их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг өчигдөр өглөө гарсан билээ. Баг өмсөж банк дээрэмдсэн этгээдүүдийг олоогүй байгаа бөгөөд цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжилж байгаа талаараа дуулгав. Гэмт этгээдүүдийг баривчилсаны дараа мэдээлэл өгнө гэв. Дээрэмчид банкнаас 300 сая төгрөг дээрэмдсэн бөгөөд дээрэмчин этгээдүүд банкны ажилтныг өглөө ажилдаа ирэхэд нь араас нь дагаж банк руу орон, буу тулгаж мөнгө нэхэж дээрэмджээ. Дээрэмчид ангийн зориулалттай “дробинка” буугаар айлган сүрдүүлсэн гэнэ.
NUUTS.mn
