Нөхөрдөө зодуулж байгаа хүүхнийг өмөөрөөд эхнэр нөхөр хоёрд зодуулжээ
Нийтэлсэн: 2015-12-12 03:48:06
Эмэгтэй хүн зодуулж байхыг зүгээр хараад зогсож чаддаггүй эр хүн Монголд байдаг л юм байна. Гэхдээ тэрээр согтуу байсан гэдгийг онцольё. 26 настай Б.Ц гэдэг залуу бүр шөнийн 04 цагийн үед СХД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэр, 21-р хорооллын автобусны буудлын хажууд эмэгтэй хүн зодуулж байхад нь салгах гэсэн биш эхнэр нөхөр хоёрд зодуулж баларчээ. Болсон явдлыг өгүүлэхэд Их-Алдар гэдэг эр бас л ууж согтуурсан үедээ эхнэр Н.Ч-ын үснээс нь зулгаан зодож ,болиулах гэсэн найз Бямбацогтоо цохин унагааж байхад нь манай баатар таарчээ. Тэрээр “яагаад эмэгтэй хүн зодоод байгаа юм бэ” гээд Их-Алдартай зууралдаж толгой шанаанд нь хэдэнтээ цохиж номрхуулжээ. Гэтэл нөхцөл байдал тэр дороо эргэж эхнэрээ зоддог эрийг хашрааж байсан залуугийн толгой руу араас нь зодуулж байсан эхнэр нь цүнхээрээ буулгаад авчээ. Түрүүхэн найздаа цохиулаад хөдөлж чадахгүй байсан Бмябацогт нь бас дайрсан гэнэ. Ингээд эмэгтэй хүнийг аварч баатарлаг гавьяа байгуулах гэсэн биш эхнэр нөхөр бас тэдний найзад нь бүлэглэн зодуулж хувцсаа уруулж гэмтэл авчээ.
НУУЦ.мн
