Нууц мэдээллийн уурхай

Сэтгүүлч Л.Болормаа гадны нөлөөтэй амиа алдсан байж болзошгүй гэнэ

Нийтэлсэн: 2015-12-12 02:02:02

“Mongolian mining journal” сэтгүүлийг үүсгэн байгуулагч, эрхлэгч агсан Л.Болормаа өнгөрсөн сарын 20-21-нд шилжих шөнө гэртээ нас барсан билээ. Цагдаагийн байгууллагаас тухайн үед “Талийгаачийн үхэлд гаднын ямар нэгэн нөлөө байгаагүй” гэсэн тайлбар өгөөд албан ёсны дүгнэлт 14 хоногийн дараа гарна гэж байв. Түүний амиа алдсан шалтгааныг тогтоолгохын тулд ар гэрийнхэн нь цогцост задлан шинжилгээ хийлгэхээр Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд хандаад байсан юм. Уг хүсэлтийн дагуу ШШҮХ-гийн шинжээч эмч нар ажиллаж, дүгнэлт гаргажээ. Уг дүгнэлтээр Л.Болормаа нь дагзны хүчтэй доргилтын улмаас цус харваж нас барсан гэсэн байна. Энэ талаар тус хүрээлэнгийн чанарын менежер С.Одончимэг “Дагзны яс хугарснаас үүдэн хүчтэй доргилт үүссэн. Доргилттой холбоотой гэмтлийн гаралтай цус харвалт болсон. Энэ нь шууд үхэлд хүргэсэн” хэмээн тайлбарлав. ШШҮХ-гийнхэн задлан шинжилгээний хариуг ийнхүү гаргаж, цагдаагийн байгууллагад дүгнэлтээ шилжүүлсэн байна.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших