Нууц мэдээллийн уурхай

Өршөөлийн хуулиар Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа өршөөгдсөн гэнэ

Нийтэлсэн: 2015-12-10 06:52:07

МАХН-ын Гүйцэтгэх товчоо өнөөдөр хуралдаж, Шадар сайдад МАХН-ын дарга Н.Энхбаяр, ЭМС-ын сайдад Ц.Оюунбаатар нарыг томилуулахаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт албан ёсоор хандсан байна. Энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдорж, нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян нар мэдээлэл хийлээ. Шадар сайд Ц.Оюунбаатар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Тэрээр Г.Шийлэгдамбын оронд ЭМС-ын сайдын албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байсан юм. МАХН-ын гишүүн Ц.Шаравдорж, Э.Эрдэнэжамъян нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-Н.Энхбаяр даргын албан тушаал хаших эрх нь нээгдсэн гэсэн үг үү. Тухайлбал ялтай тооцох хугацаа гэдэг зүйл яригдаж байна?
Ц.Шаравдорж: -Монгол Улсын Өршөөлийн тухай хуулиар нэмэгдэл ял буюу ялтай тооцох хугацаа өршөөгдсөн. Тийм учраас ямар ч саад байхгүй.
Э.Эрдэнэжамъян: -2006 онд шүүхээс өгсөн ял байгаа. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уучлагдсан. Ял шийтгэлтэй тооцох гэж ойлголт байдаг. Наймдугаар сард гарсан Өршөөлийн хуулиар ялтай тооцох хугацаа, бусад нэмэгдэл ял, хөнгөн ял бүгд өршөөгдсөн. Монгол Улсын бүх иргэдийн адилаар Н.Энхбаяр дарга Өршөөлийн хуульд хамрагдсан гэж хэлж болно.
-Шадар сайд болгох саналыг танай намаас тавьсан юм уу, Ардчилсан намаас тавьсан юм уу?
-Манайх ямар нэгэн санал тавиагүй. Анх Ерөнхий сайдаас энэ санаачлага гарсан.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших