“Шударга ёс” эвсэл Н.Энхбаярыг шадар сайд албан ёсоор нэр дэвшүүллээ
Н.Энхбаяр улстөрд эргэн ирсэн бол өдгөө өндөр дээд албан тушаалдаа ч эргэн ирлээ. МАХН Н.Энхбаярыг шадад сайдад, Ц.Оюунбаатарыг ЭМС-ын сайдад томилуулахаар оруулж байгаагаа Ерөнхий сайдад албан ёсоор хүргүүлжээ. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд анхнаасаа шадар сайд, ЭМСЯ хоёрыг өгнө гэж тохирсон “шударга” тохиролцоондоо шударгаар хандахыг АН болон Ерөнхий сайдад сануулжээ. Одоо ЗТ-ийн сайд М.Зоригт муу муухайгийн эхлэлтэй нэг танхимд ажиллахгүй гэж мянга хашгичаад ч нэмэргүй болжээ.
NUUTS.mn