“Монголросцветмет”-ийн До.Ганболд “матаасаар” ажлаа явуулж байна
Нийтэлсэн: 2015-12-10 00:58:35
Хэдхэн сарын өмнө энэ компаний удирдлагад өөрчлөлт орсон. УИХ-ын гишүүн Х.Болорчулууны дүү чимээгүйхэн халагдаж оронд нь АН-ын До.Ганболд очсон. Шинэ захирал ирэнгүүтээ нэлээд бужигнуулсаны нэлээд хэсэг нь өргөдөл гэгчийг үндэслэн уурхайн дарга, бусад удирдах албан тушаалтныг ажлаас нь халжээ. Хүнийг ажлаас халахад хөдөлмөрийн гэрээг үндэслэдэг бол шинэ захирал ирснээс хойш “матаас”-аар халдаг болсон хэмээн ажилчид нь шуугиж байна. Тэдгээрээс хамгийн том жишээ нь Зэрэгцэхийн уурхайн алтны үйлдвэрийн даргын ажлыг авсан явдал юм. Ажлаа хэвийн хийж явсан дарга өнгөрсөн 5-р сарын 15-нд ажлаас халагдсанаа мэджээ. Мэджээ гэдгийн учир нь халах тушаал гарсаныг захиргаанаас бус харин М.Үүрцайх гэгчийн амнаас сонссон гэнэ. Тэр нөхөр ирээд “чамайг ажлаас халсан, ажлаа өг” гэж шаардаж шахжээ. Сандарсан дарга компаний захиргаан дээрээ очиход АН-ын До.Ганболд нэг халах тушаал гаргачихсан сууж байж. Тэр тушаалд нь ямар үндэслэл шалтгаанаар ажлаас халж байгааг огт дурдаагүй бичээгүй байсан гэнэ. Ямар ч дарга халах тушаалдаа ядахдаа нэг шалтгаан олж бичдэг гэдгийг удирдах ажлаас олон жил хөндийрсөн тул мэддэггүй бололтой. Төрийн өмчит том компани удирдах нь уул уурхайн ассоциаци тэргүүлэхээс шал өөр. Халагдсан шалтгаанаа асууж сураглаж байж тодруулахад түрүүхэн л өөрийг нь ажлаа өг гээд шаардаад байсан М.Үүрцайхын өргөдлөөр сахилгын шийтгэл оногдуулаад халсан байжээ. Тэрээр 5-р сарын 14-нд “Монголросцветмет” компанид ажилд орох өргөдөл гаргаад мөн хажуугаар “матаас” бичээд ердөө маргааш нь л буюу 15-нд “Зэрэгцээ алтны үйлдвэр”-ийн даргыг халуулж ажлыг нь авчээ. Шинэ газар, шинэ хамт олны дунд ажлын гараагаа муухай л эхэлж байна даа. Тэгээд ч алтны үйлдвэрийн даргын төлөө өрсөлдөж байгаа тул доороос бас дээрээс “хамтран ажиллаж” байж л хийхгүй бол бүтэхгүй байсан биз. Ийнхүү өмнөх захирлын үед ажил нь овоо жигдэрч эмх цэгцэндээ орж байсан төрийн өмчит том компани ийнхүү ахин бужигнаад эхэлжээ.
NUUTS.mn
