Нууц мэдээллийн уурхай

“Найрамдал” сургуулийн монгол хүнийг хөнөөсөн хятад сурагч хичээлдээ явж байна

Нийтэлсэн: 2015-12-09 02:47:34

Энэ сургуулийг Монгол-Хятадын хамтарсан сургууль гэдэг ч үнэндээ Монгол дахь хятад иргэдийн хүүхдүүдийг сургадаг. Анх 1964 онд байгуулагдахдаа ч ийм зорилготой байсан. Тухайн үед ердө өгурвахан багш 60 сурагчтай нээгдэж байсан бол өдгөө 40 гаруй багш 500 сурагчтай, шавар тагзан байшин нь хоёр давхар барилга болжээ. Сургуулийн гол ивээн тэтгэгч нь хятад цагаачдын нийгэмлэг гэдэг. Найрамдал сургуульд бодвол хятад хэл соёл заадаг биз. Тус сургуулийн 12-р ангийн сурагч Жян И Вэн буюу Баярсайхан гэдэг монгол нэртэй тэрээр өнгөрсөн хавар архидан согтуурах явцдаа М.Б гэдэг монгол залууг 0.75-ын архины шилээр цохиж хөнөөсөн нь тогтоогдсон. Гэтэл өдгөө энэ сурагч зүв зүгээр хичээлдээ явж байгаа гэнэ. Түүнийг “Найрамдал” сургууль, Монголд суурин амьдардаг гэр бүл нь батлан дааж авчээ. Хэрвээ монгол хүн ийм хэрэг үйлдсэн бол өдийд хаана байх нь ойлгомжтой. Хохирогч нь Өмнөговьд нүүрс тээвэрэлэдэг “Жи Жи Эл” гэдэг компаний жолооч залуу байжээ. “Хусхан” буудалд тэд 0.5, 0.75-ын архи ууцгаажээ. Гэрч нарын өгүүлснээр хятад хүү “алалцвал алалцана” гээд 0.75-ын архины лонхоор талийгаачийн баруун чихний тушаа цохисон гэнэ. Цохиулсан залуу оройн 19 цаг хүртэл ухаан орсонгүй. Сахиж үлдсэн нэг нь бусдгаа дуудаж 03 луу ярьж зөвлөгөө аваад цээж болон нурууг нь хүйтэн усаар шүршиж цацжээ. Гэсэн ч ухаан ороогүй тул түргэн дууджээ. Энэ хэргийн гайхалтай зүйл нь ухаан санаа эрүүл гээд Монгол-Хятадын “Найрамдал” сургуульд сурдаг хятад хүү хүн алсан хойноо хэрэг хариуцах чадваргүй, багаасаа унаж татдаг өвчнөөр өвчилж байсан болоод явчихжээ. Үүнийг нотолсон Бээжин хотын Тяньтан эмнэлэгийн үзлэг шинжилгээний дүгнэлт ч ирж. Өдгөө Жян И Вэн хичээлдээ явж байгааг манай сайт сургуулиас нь тодруулсан болно. Тус сургуульд монгол хятад багш ажилладаг ч урд зүгийнхэн нь илүү цалин авдаг гэнэ./үргэлжлэл бий/
 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших