Нууц мэдээллийн уурхай

“АТГ-д өгнө” гээд ажлын дэвтрийг нь өмднийхөө салтаанд хийчихжээ

Нийтэлсэн: 2015-12-09 01:34:39

Д.Арвины хэдэн СӨХ-ны шинэ хуучин дарга нар нь хоорондоо зодолдоод  дуусаж байгаа гэнэ. Өмнө нь манай сайт “Өгөөмөр-9”-ийн дарга нөхөртөйгээ нийлж ажлыг нь авах гэсэн хүнийг зодсон тухай мэдээлж байсан. Тэгвэл энэ удаад СБД-ийн 5-р хорооны “Хийморь” СӨХ-ны шинэ хуучин дарга нар ажлын байран дээрээ зодолдсон тухай өгүүлье. Тэд 50-60 насны эмэтэйчүүд атал шартай хортой залуу хүүхнүүд шиг нударга зөрүүлж нэгнийхээ гарын хурууг хугалсан гэнэ. Ч.Э нь “Хийморь” СӨХ-ны одоогийн дарга бол Т.Э нь экс дарга нь байжээ. Экс дарга эмэгтэй ганцаараа 120 айлыг төлөөлж тэмэц яваад хуруугаа хугалуулсан гэнэ. Одоогийн дарга нь бараг жилийн өмнө Удирдах зөвлөлийн хурлаар ажлаасаа чөлөөлөгдсө агаад хууль бус удирдлага СӨХ-г удирдаж байгаа болж таарчээ. Тухайн өдөр тэрээр барилгын материалын барилгын материалын дэлгүүртээ сууж байтал  СӨХ-ны албан өрөөнд хүмүүс шуугилдаад байхаар нь сэжиглэн оржээ. Өрөөнд хууль бус дарга  Доржханд нар нь кадастрын  зураг  барьчихсан нэг хүнтэй сууж байж. ..”Чи юун хүн бэ” гэхэд “би танай хойд талын газар дээр гараш, тоглоомын талбай барих гэж байгаа хүн байна, одоо танай оршин суугчидаас зөвшөөрөл авч гарын үсэх зуруулах гэж байна” гэсэн гэнэ. Экс дарга түүнд  “Э, Доржханд нар манай СӨХ-ны хууль ёсны гишүүд биш, хууль бус үйлдлээ зогсоо” гэж хэлээд гараад явжээ. Оройн 18 цагийн үед эргэн ирж шалгахад нөгөө хэд хууль бус ажиллагаагаа үргэлжлүүлээд сууж байсан гэнэ. Үүнд уурссан экс дарга одоогийн даргын ширээн дээр байсан бор шар өнгийн дэвтэрийг нь АТГ-д өгнө гээд аваад гартал Ч.Э миний гарын хурууг мушгиж хугалсан гэжээ. Харин одоогийн дарга нь өөрөөр мэдүүлж. СӨХ-ны удирдах зөвлөл нь долоон гишүүнтэй гэнэ. Экс дарга нь газар зарах гэлээ хэмээн түүнийг ихэд зовоожээ. Тухайн өдөр Доржханд, Батчимэг, Нарангэрэл,Амарбаясгалан нарын гишүүдтэйгээ хуралдаж байтал Э гаднаас орж ирээд “та нар газар зарах тухайгаа ярьж байна уу, авилгаа хувааж идэх гэж байна уу” гээд дайрчээ. “Би түүнийг гар гэхэд миний н тэмдэглэлийн дэвтэрыг шүүрч аваад гарч гүйсэн.  би дэвтэр дээр хэрэгтэй зүйлүүд байгаа, мөн хүний мөнгө байгаа өгчих гэж хэлсэн, гэтэл Э өмд рүүгээ  хийгээд өгөхгүй байсан” гэжээ. Гэрчээр асуугдсан Доржханд нь “дэвтэр аваад гарахаар нь дарга  захирал араас нь хөөгөөд  удалгүй тэд коридорт муудалцаж орилолдоод байсан. Э “авраарай, цагдаа дуудаарай” гэсэн…нилээн байж байгаад гарсан чинь хуучин дарга шинэ даргыг  хана руу шахчихсан “дэвтэр чинь энд байна, чаддаг юм бол ав” гээд баруун талын гуя руугаа цохисон, шалан дээр 10, 20 мянгатын дэвсгэрт уначихсан байхаар авч нь захиралд өгсөн, ямар балиар юм бэ, хүний дэвтэр салтаандаа хийлээ гэсэн чинь тэгвэл яадаг юм гэж хэлээд нөгөө дэвтрийг нь гаргаж ирээд бүр салтаа руугаа хийсэн” гэжээ. Энэ зодоонд шинэ захирал хүзүү цээжээ маажуулсан бол хуучин захирал нь баруун гарын долоовор хуруугаа хугалуулжээ.

 

НУУЦ.мн

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших