91 настай эмгэн аман сексээр тэнгэрт хальжээ
Португальд 91 настай эмгэн хөрш айлын 49-тэй эртэй энгэр зөрүүлж байгаад бурхан болсон хэрэг гарчээ. Орон нутгийн “Jornal de Noticas” сонинд бичсэнээр эхлээд хүн амины хэрэг хэмээн шалгаж эхэлсэн ч шүүхээс золгүй тохиолдол гэсэн шийдвэр гарч сэжигтнийг суллажээ. Эмгэнийг орон дээрээ бурхан болсоныг найз нь цагдаад мэдээлжээ. Цагдаа нарыг ирэхэд талийгаач доогуураа нүв нүцгэн орон дээрээ хэвтсэн байдалтай байжээ. Үе тэнгийн хөгшчүүдийн мэдүүлгээр далайчны бэлэвсэн эхнэр тэрээр нэлээд явдалтай, залуугийн янз бүрийн харчуудтай холбогддог байсан гэдгээс үндэслэн секс сэдэлттэй байх магадлалаар мөрдлөг явуулжээ. Гэрээс нь эд зүйл алдагдаагүй байсан нь ирсэн хүн танил нь гэсэн таамгийг баталсан гэнэ. Шүүх эмнэлгийн шинжилгээнээр эмгэний үтрээнээс эр бэлгийн эс илэрсэн нь хөрш айлын 49 настай эрийхтэй таарчээ. Гэртээ хүүхдээ харж суудаг тэрээр эмгэний ажил төрөлд туслана хэмээн байнга орж гардаг байсан нь тогтоогдож. Мөрдлөгийн явцад хөрш эр эмгэнтэй эр эмийн харьцаатай байсан хүлээн зөвшөөрсөн агаад тухайн үед ч энгэр зөрүүлсэн гэнэ. Дараа нь талийгаачийн хүсэлтээр дуртай аман сексийг хийх үед амраг эрийх нь эрхтэн хоолой руу нь хэт гүнзгий орсонд эмгэний хөгширч муудсан бие махбодь дийлээгүй аж. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр эмгэн гүнзгий үмхсэн зүйлээсээ болж амьсгал нь бүтэж амиа алдсан нь тогтоогджээ.
NUUTS.mn