Хүүд нь хүчирхийлүүлсэн хохирогчид төлбөрийг нь 2016 оны зун төлж дуусгана
Нийтэлсэн: 2015-12-08 04:16:24
Настай эх хүүд нь хүчирхийлүүлсэн хохирогчийн ар гэртэй 10 саяар тохирчээ. Энэ мөнгийг өгвөл хохирогчийн ар гэр гомдолгүй гэж шүүхэд мэдүүлж хүү нь хөнгөн ял авах гэнэ. Энэ хэрэг өнгөрсөн оны өвөл Төв аймгийн Алтанбулаг сумын сургуулийн дотуур байранд гарсан агаад 17 настай Э.Д нь 14 настай Ш.Ч-г хүчирхийлсэн нь тогтоогджээ. Ингээд хэрэгтэн, хохирогч нарын хоёр ээж уулзаж ярилцаад 10 сая төгрөгөөр тохирон гэрээ байгуулсан гэнэ. Хэрэгтний эх хохиргчийн талтай тохирсон, зээл авч эхний төлбөрийг төлсөн, энэ зээлээ төлж дуусгаад дахин зээл авч үлдэгдэл мөнгийг нь ирэх жилийн зун гэхэд төлж дуусгана гэжээ. Насанд хүрээгүй хохирогчийн талынхан нь бид хохиролд 10 сая төгрөг нэхэмжилсэн, Э.Д-гийн ээжээс 3.9 саяыг авсан, дараа нь 8-р сард хоёр саяыг авсан, үлдсэн мөнгөө 2016 оны 6-р сараас хэтрэхгүйгээр өгнө гэж тохирч гэрээ байгуулсан тул бидний зүгээс гомдол санал байхгүй гэснээр 17-той хүүг гурван жилээр тэнсжээ.
НУУЦ.мн
