Бичлэг хийсэн багшид тусламж үзүүлээгүй гэх үндэслэлээр эрүү үүсгэжээ
Нийтэлсэн: 2015-12-08 03:37:42
Дундговь аймгийн ажиллагаа явуулдаг "Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгт туслах багшийн үүрэг гүйцэтгэж байсан тогооч нялх хүүхдийг тамлан зовоож, хоол идсэнгүй хэмээн зодож зандчиж буй бичлэг олон нийтэд цацагдсан билээ. Тус бичлэгийг багшаар ажиллаж байсан нэгэн эмэгтэй cap гаруйн өмнө хийсэн ч өөрөө ажиллаж байсан учраас олон нийтэд дэлгээгүй аж. Харин өөрөө ажлаас халагдсаны дараа уг бичлэгийг эцэг, эхэд нь өгч энэ хэрэг задарсан. Хүүхдийг харгис хэрцгий тамлаж буй уг тогоочийн хэргийг одоо цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд мөн бичлэг хийсэн багшид ч хэрэг үүсгэсэн байна. Түүнд бусдын амь нас, эрүүл мэнд аюултай нөхцөлд ороод байхад тусламж үзүүлээгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ.
НУУЦ.мн
