“Тавантолгой транс”-ын Д.Дагвадорж гадаад зорчих эрхээ сэргээлгээд гадаад явжээ
Нийтэлсэн: 2015-12-08 03:21:03
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас саяхан болтол “Таван толгой транс” компаний ерөнхий захирал Д.Дагвадоржийн гадаадад зорчих эрхийг хаагаад байсан. Тэгвэл энэ сарын эхээр энэ шийдвэрээ цуцалсан агаад уяач захирал бараг маргааш нь л гадагшаа явжээ. Тэрээр Сөүлд байх байр луугаа явсан бололтой. Монголын баячуудаас Ганнам дүүрэгт байртай болсон анхдагч өмнийн говийн хоёр “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж нарыг гэдэг. Гэхдээ жижиг “тавантолгой”-н бүлэглэл задарч Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж, Х.Түмэнбаяр нар нь ахиж хэзээ эвлэрэхгүйгээр муудалцсан гэдэг. “Тавантолгой транс”-ын захирал нь Н.Багабандийн хамаатан агаад П.Очирбат Б.Батзаяагийн талаар санаа зовдог шиг хийгүй ерөнхийлөгч уяач дүүдээ бас санаа зовнидог гэнэ.
НУУЦ.мн
