Нууц мэдээллийн уурхай

Алдарт “Ачлалтрейд” компани дансаа хаалгуулаад баларчээ

Нийтэлсэн: 2015-12-08 02:44:08

Гэхдээ МАН-ын том зүтгэлтэн эмэгтэйн энэ компани өр ширэнд ороод дансаа хаалгасангүй. Ердөө л  хэлсэн амандаа хүрдэггүйгээс болж шүүхийн шийдвэрийнхэнд дансаа хаалгуулаад баларч арай гэж нээлгэжээ. Тус компани болон ХУД  дэх “Оранж” хотхоны 59-р байрны … тоот дөрвөн өрөөг эзэмшигч асан Б.О нарын хооронд шүүхийн маргаан байжээ. Шүүх хэргийг хэлэлцээд байрыг чөлөөлөн “Ачлалтрейд” компанид олгох, мөн уг компаниас 120 сая төгрөг гаргуулан тухайн иргэнд өгөх  шийдвэр гаргажээ. Шийдвэрийг хоёр тал хүлээн зөвшөөрч. Ингээд шүүхийн шийдвэрийнхэн ажилдаа оржээ. Компани эхлээд байрыг чөлөөлж өгсөний дараа мөнгийг чинь өгнө гэсэнд иргэн дөрвөн өрөө байраа буцаан өгчээ. Гэтэл дараа нь байр зарагдсаны дараа мөнгийг чинь өгнө хэмээн шалтаг тоочоод эхэлсэнд иргэн нь шүүхэд гомдол гаргасанд албадан биелүүлэх гүйцэтгэх хуудас шүүхийн шийдвэрийхэнд очжээ. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэлийнхэн компаний өөр нэгэн үйлчилгээ явуулдаг дөрвөн өрөө байрыг битүүмжлээд дуудлага худалдаагаар зарна гэдгийг сануулж.   Мөн арилжааны банкууд дахь компаний данснуудын зарлагын гүйлгээг нь түр хаажээ. Энэ нь том цочрол өгсөн тул захирал М.Билэгт өөрийн биеэр шүүхийн шийдвэрийхэнтэй ирж уулзсан гэнэ. Дансаа хаалгуулаад бөөн “онигоонд” орсон хэмээн менежэрүүд нь толгой сэгсэрч явна.
 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших