ОТ-н Кэн Вайт гэдэг мэргэжилтний амраг болохгүй гэснээс болж дарамтлуулжээ
Нийтэлсэн: 2015-12-08 02:10:29
Монголын говийн их баяоаг монголчуудынх бус болсон. Энд гадны эрх ашиг гадны хууль дүрэм үйлчилж гадныхан давамгайлдаг. ОТ-д ажилладаг монгол бүсгүйчүүд ч гадаад мэргэжилтэн гэх канад, америкчуудын зугааг гаргагч мэт болсон. Энд гадныхны гаргадаг ил далд ажлын байрны бэлгийн хүчирхийлэл газар авчээ. Оюутолгой компаний дэд бүтцийн усан хангамжийн ахлах ажилтнаар ажиллаж байсан Ц нь хэний ч тусламжгүйгээр шалгалт өгч уг албан тушаалд тэнцжээ. Гэтэл гадны өлөн нүдтэй бэлгийн дарамтлагчдын хувьд залуухан монгол бүсгүйг заавал хэн нэгэн гадаад мэргэжилтэн гэх хөгшчүүдийн ивээлд байх ёстой гэж үзсэн бололтой. Өнгөрсөн оны намар дэд удирдлага болох Кен Вайт гэгч гадаад эр миний найз бүсгүй бол хэмээн увайгүй шуурдлага гэмээр санал тавьсан гэнэ. Гэтэл тэр эр эхнэр хүүхэдтэй хүн байж. Энэ шалтгаанаар монгол бүсгүйг татгалзахад бэлгийн дарамтаа шууд ажлын байрны дарамт болгон хувиргажээ. Үүнээс болж ажлаа хэвийн хийхэд ч хүндрэлтэй болсон гэнэ. Монгол хүүхэн гадаад эрд үгүй гэж хэлж зүрхэлсэн нь бусад “мэргэжилтэн” гэх нөхдийн ч дургүйг хүргэсэн бололтой. Янк бүрийн хавчлага шахалт ирж улыг нь шагайх болжээ. Удалгүй тэдний хүсэн хүлээсэн явдал ч гарчээ. Энэ оны 5-р сард ОТ дээр усны алдагдал үүсэж алдагдлыг зогсоохоор ухалт хийх явцад компаний ай-пи камерийг гэмтээсэн хэрэг гарчээ Ухалтыг Ц хариуцан хийлгэсэн байсан бүх бурууг түүн лүү чихэх аятайхан шалтаг болсон гэнэ. Гэтэл ухалтын ажиллагаа нь ном журмын дагуу явагдсан байжээ. Бүхий л зөвшөөрлийг нь авч “Газар шороо, суваг шуудуу ухах ажлын зөвшөөрөл” олгох хуудаст Оюу толгой-ийн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тухайн талбайд газар доорхи цахилгааны болон холбооны кабель байхгүй болохыг тодорхойлсон байсан гэнэ. Тухайн өдөр Ц нь албан үүргийн дагуу бүх ажилчдаар драйгер үлээлгэн цусан дах архины хэмжээг тодруулж тухайн хүн ажилдаа тэнцэх эсэхийг тогтоон гарын үсэг зуруулахад ахлах мэргэжилтэн Крис Ван Бэйк зурахаас татгалзжээ. Тэрээр тэр өдөр ухалт хийсэн талбай хариуцагчаар ажилласан атал эцсийн эцэст монгол ажилтны буруу болжээ. Хэрэг явдал үүгээр төгссөнгүй. Улмаар улыг нь шагайж сөргөлдөөн өдсөөр намар нь шууд удирдлагын өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэхээс татгалзаж үл хүндэтгэсэн байдлаар харьцан ажилтны ёс зүй, зан төлөвийг ханган ажиллах үүргээ зөрчсөн хэмээн ажлаас халжээ. Гэтэл шууд удирдлага болох өнөөх Крис Ван Бэйкд ““Би тантай ажиллаж чадахгүй нь, Та мэргэжлийн болоод удирдах ур чадвараар ядмаг, Таны манлайлах ур чадвар муу гэдгийг усны багийн гишүүд, гэрээт ажилтнууд хүртэл хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байна. Над руу дайрахаас өмнө багийнхантайгаа ажиллаж байвал дээр шүү. Баярлалаа” гэсэн мэйл явуулснаас болжээ. Цагаан арьст их үндэстэн болох гадаад мэргэжилтний өөдөөс ямар нэгэн байдлаар эсэргүүцэх нь ОТ-д “байж болшгүй зүйл”-д тооцогддог. Ялангуяа өчүүхэн дорд монголчууд жаахан төдий л сөрвөлзвөл шууд халагддаг эрх тэгш бус байдал ОТ-д ноёрхож байна. Гэтэл гадаад мэргэжилтнүүд дунд нь мэргэжилийн ур чадваргүй, соёлгүй, бүдүүлэг дээрэнгүй, монгол хүүхнүүдийг оролдсон, яг юу хийдэг нь мэдэгдэдгүй нөхөд зөндөө явдаг гэнэ. Ийнхүү ОТ-д баялагийн эзэн болсон монгол хүн гадныханд ялгаварлан гадуурхагдсаар байна.
NUUTS.mn
