“Тара” төв Шанхайн бус Нанжины урилга гаргачихаад урьдчилгаа мөнгийг нь өгөхгүй гэжээ
Нийтэлсэн: 2015-12-07 03:22:57
Зуучлагч байгууллагууд иргэдийг “хулхидах” нь улам бүр олширч байна. Иргэн С.Х нь “Тара” Олон улсын соёл, боловсрол хамтын ажиллагааны төвтэй хүүхдээ БНХАУ-ын Шанхай хотод магистрт суралцуулахаар гэрээ байгуулж зуучлалын хөлсний урьдчилгаа 1500 долларыг бэлнээр төлжээ. Гэрээ ёсоорзуучлагч нь хүүхдийг нь бизнесийн удирдлагаар магистр чиглэлээр Шанхай хотод 100 хувь тэтгэлэгтэйгээр суралцуулах, нийт төлбөрд 6500 доллар авахаар тохирсон байжээ. Гэтэл “Тара” нь урилгаа гэрээнд заасан хугацаанд ирүүлсэнгүй “хүлээж бай” гэсэн хариу өгсөөр уджээ. Эцэст нь Шанхайд бус харин Наньжин хотод суралцах урилга тулгаад “энэ маш ховорхон тохиох боломж, алдаж болохгүй” хэмээн сэнхрүүлж ятгах гэсэн гэнэ. Гэсэн ч гэрээ ёсоор Шанхайд суралцуулахаар тохирсон тул тухайн иргэн уг саналыг хүлээн авсангүй. Харин “Тара” төв нь зуучлалын үйлчилгээ үзүүлэх тухайн гэрээнээс үүдэн БНХАУ-ын Нанжин хотын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн аспирантурын тэтгэлгийн санд мянган доллар төлсөн гээд урьдчилгаа мөнгийг нь буцаан өгөхөөс татгалзсан тул арга буюу шүүхэд хандсан гэнэ.
НУУЦ.мн
