Нууц мэдээллийн уурхай

Налайхын улстөрч хамба лам сэтгүүлчээс 200 сая төгрөг нэхэмжилжээ

Нийтэлсэн: 2015-12-07 02:47:55

Сайн номуун хийдийн хамба лам С.Нэргүй нь өмнө нь АН-ын гишүүн байсан гэнэ.  Хамбатан өдгөө дүүргийн ИТХ-ын төлөөлөгч агаад улстөрийн амьдралд идэвхитэй оролцдог агаад  “Налайхын амьдрал” сонинтой зад шүүхдэж явна. Хамбатан нь тус сонин “миний бие болон дүү С.Амарсайхан нарын нэр төр, алдар хүндийг удаа дараа үргэлжилсэн үйлдлээр гутаасан мэдээ, мэдээллийг нийтэд тараасан гээд  толгой эргэм их мөнгө болох 200 сая төгрөг нэхэмжилжээ. Сонины 2015 оны 2-р сарын дугаарт гарсан “3000 га газар өгөхгүй гэхээр л ингэж байгаа” гэсэн гарчигтай Налайх дүүргийн АН-ын дэд дарга, дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга О.Ганболдтой хийсэн ярилцлага нь захиалгат, тавьсан асуулт нь С.Нэргүйн нэр төр, алдар хүндэд халдах зорилгоор хөтөлж, чиглүүлсэн шинжтэй байсан гэнэ. Хамбатан нэхэмжлэлдээ “..сэтгүүлчийн “... С.Нэргүй, С.Амарсайхан нар та бүхэнтэй ирж уулзсан уу? ... Энэ хүмүүс нүүр нүүрээ харж суугаад ярилцаж болдоггүй юм болов уу?” гэх асуултууд, “... Тэд юу хүсээд байгаа юм бол?” гэсэн асуултад хариулсан “... анх ИТХ-ын хурлын өмнө С.Нэргүй нь АН-ын бүлэг  дээр 3000 га газар хүссэн өргөдөл оруулж ирсэн, ... тэнд А.Ганболд төлөөлөгч өгчихье, тэнд дүүрэн мод тарих гэж байгаа юм байна. Сайхан юм болох гэж байгаа юм байна гээд нийлээд зүтгэсэн. Харин бүлгийн гишүүдийн бусад ньөгч болохгүй гэдэг санал гаргаад энэ асуудлыг чуулганд оруулах шаардлагагүй гэдэг шийдвэр гаргасан,  Гол муудах шалтгаан нь энэ байсан юм. ... 3000 га газар өгөхгүй гэхэд С.Нэргүй лам намайг хумхын тоос болгоно. Орчлонгоос тонилгоно гэж заналхийлсэн. ... Хүн ална гэж байгаа лам би лав сонсоогүй. Тэгээд хэзээ Ганданд очиж алуулдаг юм болдоо гэж бодоод хааяа инээд хүрээд байж л байна” гэсэн хариулт,  сэтгүүлчийн “... С.Нэргүй лам дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны өрөөний цоожийг эвдэн, тамга авч зугатааж байгаа бичлэг сайтад байгаа. Энэ тухай?” гэх асуултад хариулсан “... хүн ална гэж байгаа хүн цоож эвдэх юу ч биш биз дээ гээд инээв, ... чамайг ална гэж байгаа хүнд цоож эвдэх юу ч биш. Ер нь өдөр тутмынх нь хийж явдаг ажил нь юм биш үү. Би сүүлдээ тэгж ойлгосон шүү ... урвагчдад сэтгэл, зүрх хэзээ ч байхгүй. Урвагч хэнийг ч хайрлахгүй. Гэр бүлээ ч хайрлахгүй. Тэд нар хайр мэддэггүй учраас урвадаг. ...Тэгж л хэлнэ” гэсэн хариултаар нотлогдож байна” гэсэн гүтгэсэн алдар нэрийг гутаасан болжээ. Мөн тус сонинд гарсан “308 920 000 төгрөгийн өр үүсээд байна” гэсэн гарчигтай дүүргийн ЗДТГ-ын дарга О.Манарбекээс авахдаа асуултын өмнө бичсэн “Налайхын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны өрөөний хаалгыг Сайнбуянгийн Нэргүй лам, Монгол Ардын намын төлөөлөгчидтэй хамтран эвдэн орж, тамга авч зугатааснаас үүдэн Налайх дүүрэгт төсөв батлагдахгүй сунжирч санхүүгийн түр горимд шилжээд 3 cap гаруй хугацаа өнгөрч байна. С.Нэргүй ламд 3000 га газар өгөөгүйгээс ийм үйлдэл хийж Налайхчууд үүний балагаар өрийн сүлжээнд унаж хямрал дээр хямруулсан амьдрал хэдий болтол үргэлжлэх нь тодорхойгүй бүтэн улирал боллоо. Налайх дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Сайнбуянгийн Нэргүй Ардчилсан намын гишүүн асан /дээрх үйлдлээсзэ болж намаасаа хөөгдсөн/ нөгөө талаас дүүргийн Ардын намын ажлыг аваад удаагүй байгаа Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр Налайхаас сонгогдсон/ Сайнбуянгийн Амарсайхан төрсөн ах дүү 2 хамтран Налайх дүүргийн төсвийг 3 cap гаруй хугацаанд барьцаалан улс төр хийж байгаагаас Налайхчуудын өр зузаарлаа. ... Иргэдээсээ сонгогдож иргэдийн эрх ашгийг хамгаална гэж цээжээ дэлдэн амалдаг төлөөлөгч, улс төрчдийн үнэн төрх иймэрхүү. Хувийн эрх ашгийн төлөө улайран тэмцэж, Налайхчуудын хоногийн хоолыг хугаслаж, амьдрал ахуйг нь хүндрүүлж байгаагаа ах дүү нар ойлгох цаг хэдийд юм бол?” гэсэн дүгнэлт нь бодит үйл явдалд нийцээгүй, зориуд санаатайгаар ах дүү нарын нэр төр, алдар хүндийг гутааж байна гээд мөн шүүхджээ. Ийнхүү эх сурвалж нь тодорхой ярилцлага өгсөн  албан тушаалтан нь илэрхий байхад О.Ганболд, О.Манарбектэй бус хэвлэлтэй зарга хийдэг нь сонин. 2014 оны 12-р сарын 22-ны өдөр С.Нэргүй лам, К.Сейтхан, Б.Мурат, Б.Нэргүй, Ц.Хатанбаатар, Б.Батболд нар нь төрийн байгууллагын хаалга эвдлэн ИТХ-ын ажлын албаны тамгыг байгаа бичлэг цацагдаж байсан билээ. “Оюуны Ундраа”-гийн С.Отгонбаяр, С.Амарсайхан, С.Нэргүй нар нь ах дүүс юм.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших