Налайхын Засаг дарга Х.Болдбаатар өш хонзон санаж орлогчоо халсан гэнэ
Өнгөрсөн жил Налайх дүүргийн засаг дарга Х.Болдбаатарыг огцруулах том ажиллагааг Ардын намынхан явуулсан. Гэсэн ч тэрээр өдгөө ажлаа хийсээр явна. Мөн МАН-ынхан ИТХ-ын ажлын албаны өрөөг эвдэн тамгыг нь авч зугтаасан шуугиан дэгдсэн. Налайхын МАН хоёр удаа ажиллагаа явуулсан ч хоюулаа бүтэлгүйдсэн. Харин ч үүний уршгаар дүүргийн АН, МАХН-ы хооронд байгуулсан 2012 оны 11-р сарын 29-ний “Хамтран ажиллах гэрээ” гэгч цуцлагджээ. Энэ нь Налайхд МАхНАН үүсгэн төрийн албан тушаалыг хуваан авах нууц гэрээ байсан гэнэ. Х.Болдбаатарын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор Д.Цогоо нь үндсэн цалингийн хамгийн өндөр шатлалаар цалинжин ажиллаж байсан. Гэтэл “гайтай” 2014 оны 12-р сарын 19-ний дүүргийн ИТХ-ын хуралдаанаар Засаг дарга Х.Болдбаатарыг үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр “Огцруулах нь зүйтэй гэсэн” санал хураалт явуулахад орлогч дэмжиж гараа өргөсөн гэнэ. Чухам үүнд л Засаг дарга илтэд дургүйцэж, өс хонзон авах зорилгоор яг тэр өдөрт нь захирамж гарган “2014 оны үр дүнгийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн” гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн гэнэ. Ийнхүү Засаг даргаа огцруулах санал өгөөд буруудсан экс орлогч ажилдаа буцаж орох гэж бүтэн жил гаруй хөөцөлдөж явна. Тэрээр Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцөлгүй, эрх мэдлээ хэтрүүлж өшөө хонзонгийн сэдэлтэйгээр халсан хэмээн эхлээд дүүргийн шүүхдээ гомдол гаргаж. Гэтэл шүүх захиргааный хэрэг байна хэмээн өргөдлийг нь хүлээн авсангүйд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхд гомдол гаргажээ. Гэтэл шүүх ахиад л хүлээн авахаас татгалзаж харин дээд шатны даргадаа гомдол гарга гэжээ. Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд өргөдөл гаргажээ. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл нь өргөдлийн дагуу Засаг дарга Х.Болдбаатарт чиглэл хүргүүлсэн ч ямар ч хариуй өгсөнгүй гэнэ. Засаг даргыг огцруулах явдлаас болж нөгөөх алдартай “Хамтран ажиллах гэрээ” цуцлагдсан тул МАХН-ыхан гомдол гаргаад ч нэмэргүй болжээ. АН-ынхан бүр амыг нь асууж байгаад гэрээ цуцалсан гэдэг. Заса дарга огцруулах хурлын үеэр “…хуралдаан маргаантай байсан тул Ардчилсан нам завсарлага аван гарахдаа ИТХ дэр АН-ын бүлгийн дарга Оч Ганболд “...Нэгэнт ийм асуудал болсон тул Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт намын хооронд хийсэн гэрээг хүчинтэй гэж үзэх үү?” гэж асуухад Д.Цогоо “...үзнэ” гэж хариулсан. Ардчилсан намын 4 тэргүүлэгч хуралдсан, ...Оч Ганболд “ ...улс төрийн эвсэл задарлаа гэж үзэж болох уу гэхэд “болно” гэж хариулсан” гэж тэмдэгджээ. Ийнхүү Налайхд МАХН, Ан-ын эвсэл задарсан гэнэ.
НУУЦ.мн