Гачууртын Гялалзахынхан газрыг нь авч өгсөн тэмцэгчидэдээ амласан мөнгөө өгөөгүй гэнэ
Нийтэлсэн: 2015-12-07 01:50:55
2008 онд Гачуурт тосгоны уугуул иргэд буюу БЗД-ын 20-р хорооныхонд Тугалын бэлчээр гэдэг Гялалзахд газар олгоно гэсэн мэдээлэл тарж хүн бүр очин хашаа хатгаж эхэлсэн. Манайд иймэрхүү ажиллагаа маш замбараагүй болдог. Эхлээд шуугиан дэгдэж иргэд бушуухан очоод хашаа хатгачихдаг, дараа нь тэрийг чөлөөлүүлэх гэж он дамжсан шүүхийн сунжирсан маргаан дэгддэг. Гялалзахын газрын маргаан найман жил үргэлжилж байна. Энэ явдалд төрийн албан хаагчдаас илүүтэйгээр иргэд буруутай. Зохих журмын дагуу газраа аваагүйн дээр хашаагаа буулгахгүй гэж янз бүрийн арга хэрэглэжээ. Гялалзахд газар аваад алдахдаа тулсан иргэдэд тусалдаг “ардын баатар” шиг хүн нь Д.Бат дэлгэр байжээ. Тэрээр хашаагаа буулгуулахдаа хүрсэн хүмүүссд хандан “газраа авсаны дараа хүн бүр намайг 100 мянган төгрөгөөр шагнана шүү” хэмээн хэлсэн гэнэ. Харин Гялалзахын 2-р хэсгийн 13-… тоотод 660м2 газар авсан Хэрлэнчимэгийн охин Урангоотой бүр нарийн тохироо хийжээ. Тухайн үед Солонгосоос ирсэн ээж Хэрлэнчимэгт нь “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар хашааг чинь буулгуулахгүй. Харин үүнийхээ хөлсөнд 150 мянгыг авна шүү, бас Чулуунцэцэг та нарын төлөө шударгаар явдаг шүү түүнийг бас 100 мянгаар шагнаарай, надад нөгөө 100 мянгаа өгнө шүү” гэж хэлсэн. Ингээд Урангоогийн талаас нийтдээ 350 мянган төгрөг авахаар болж бусадтай нь ч үнэ ханшаа амаар тохирсон “ардын, тэмцэгчид” Гацууртыхны төлөө тэмцэж эхэлжээ. С.Урангоо нарын олон иргэний хашааг шийдвэр гүйцэтгэлийнхэн албадан буулгахаар болоод байжээ. Иймд яаралтайгаар шүүхийн ажиллагаа явуулж газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, өмгөөллийн хөлс 400 мянган төгөрг нэхэмжилсэн хэргийг хэрэгсэхгүй болгохгүй бол газраа алдахаар байсан гэнэ. Ц.Хэрлэнчимэг “Басцэцэг өмгөөллийн хөлс гэж 400 мянга, улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг нэхэж байна гэхэд Басцэцэгт нэг ч төгрөг битгий өгөөрэй. мөнгө өгч болохгүй шүү” гэж хэлжээ. Тэр нь шийдвэр гүйцэтгэгч байсан бололтой. Д.Батдэлгэр нь хамгийн түрүүнд өмнөх шүүхийн шийдвэрд давж заалдах гомдол гаргах хугацааг нь сэргээлгээд улмаар хөөцөлдсөөр газрын гэрчилгээг нь гаргуулж өгсөн гэнэ. Гэтэл ардын тэмцэгчийг ард түмэн нь хуурчээ. Тохиролцсон мөнгөө өгөөгүйгээс гадна нэр хүндийг нь унагасан гэнэ. Тэрээр “…ажлын хэсгийн ахлагч Б.Янжинлхам нь төрийн нэрийг барьж иргэдийг хохироосон, А.Басцэцэг Ц.Хэрлэнчимэг нар хоорондоо тохиролцсон. хэрвээ би тэр газрын төлөө яваагүй байсан бол Ц.Хэрлэнчимэг газраа авч чадахгүй байх байсан. Ядаж С.Урангоо нь хүний урманд нэг ч удаа уучлал гуйж байгаагүй” гэж гомдолложээ. Нөгөө нэг тэмцэгч Ц.Чулуунчимэг нь газраа алдахдаа тулаад байсан Урангоог Батдэлгэртай холбож өгчээ. Гялалзахд газар авсан иргэдийн асуудалд төрийн албан хаагч нар улс төртэй хутгалдаж газрыг нь хууль бусаар авах захирамж гаргасан гэнэ. Үүний эсрэг тэрээр Батдэлгэрийн хамт найман жил тэмцжээ. “Батдэлгэр .Урангоод үнэхээр хүний сайхан сэтгэлээр тусалсан, харин ээж Ц.Хэрлэнчимэг нь Солонгос улсаас ирээд энэ сайхан сэтгэлтэй, газрынх нь төлөө тэмцэж байгаа хүний талд биш нөгөө талд ажиллаж эхэлсэн, Батдэлгэрийг доромжилсон байсан. Эргээд тусалсан хүндээ ач саналгүй нөгөө талд орж байгаад гомдож байна. Тухайн ажлын хэсгийн ахлагч Б.Янжинламын хийж байсан хууль бус үйлдэл баримттайгаа байгаа. Батдэлгэр нь яахын аргагүй Урангоогийн газрыг өөрийн хөдөлмөрөөр авч үлдсэн. Тус хэрэгт өмгөөлөгч авах гэж үзсэн. Гэтэл өмгөөлөгч нар газрын маргаан хэцүү, энэ их улс төртэй хутгалдсан хэрэг хэцүү гэж байсан” гэжээ. Харин цаадуул нь ардын тэмцэгч нартаа шагнал өгнө хэмээн тохироогүй гэжээ. “Батдэлгэр манай газар дээр үүссэн хэргийн давж заалдах шатын гомдол гаргах хугацааг сэргээж өгсөн үнэн, гэхдээ гомдол гаргах эрх сэргээгдсэн боловч шийдвэр гүйцэтгэгч над руу яриад “танай хашаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэнэ” гэж хэлсэн, харин манай ээж А.Басцэцэгтэй уулзаад тохирч шийдвэр гүйцэтгэх ажиллгагааг цуцалсан” хэмээн Урангоо нь няцаажээ. Ийнхүү Гацууртын Гялалзахд газар авсан иргэд ардын тэмцэгчдээ гомдоожээ. Тэмцэгч нар өдгөө газрынхаа эзэн болсон нөхдийг амласан мөнгөө өгөөгүй, дээр нь “надаас урваж намайг бусдад худалдсан” нэр хүнд гутаасан хэмээн гомдол гаргаж явна.
НУУЦ.мн
