Нууц мэдээллийн уурхай

“Цуки хаус”-ын жинхэнэ “ооно” нь хэн бэ ?

Нийтэлсэн: 2015-12-03 03:42:30

“Ооно” гэдэг нь эзэн гэсэн утгатай япон үг. Тэгвэл Нишино Ёошими гэдэг хижээл наран эр  "Цүки" болон "Цүки Интернэшнл"-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, "Цүки Хаус" барилгын 100 хувийн хөрөнгө оруулагч болохоо тогтоолгох буюу жинхэнэ “ооно” нь мөн гэдгээ батлах гэж манай хууль шүүхийн босгыг бараг л элээж байна. Энэ хооронд нэгэн үе эхнэр нь байсан бүжигчин Ч.Саранчимэгд нийтдээ таван удаа эрүүгийн хэрэг үүсгүүлж тэр тухай бүрд нь хэрэгсэхгүй болж байсан. Өдгөө энэ барилгын ооно нь монгол эмэгтэй байгаа. Япон монгол хоёр эзэн хамгийн сүүлд Зөвшилцөлийн гэрээ гэгчийг байгуулж эрх үүргээ хувиарлан  гэрээ зөрчсөн тохиолдолд компаниа нөгөө талдаа бүрмөсөн шилжүүлж өгөхөөр тохирчээ. Наран эрийн хэлснээр Ч.Саранчимэг нь Японы дөрвөн удаагийн хөрөнгө оруулалтыг өөрийн хувийн эрх ашигдаа ашиглаж компаниудын хувьцааг хууль бус бичиг баримт бүрдүүлэн өөртөө шилжүүлэн авснаа болж ийж гэрээ хийхэд хүрсэн гэнэ. Гэхдээ түүний гол зорилго нь тэр хоёрын том хүүг 25 нас хүрэхэд нь хэвийн ажиллагаагаатай компанийг шилжүүлж өгөх явдал гэнэ. Түүх дурдвал 1997 онд "Цүки" -г, 2000 онд "Цүки интернешнл"-ийг байгуулсан агаад Нишино нь үүсгэн байгуулагч хөрөнгө оруулагч, Ч.Саранчимэг нь хувьцаа эзэмшигч, компанийг удирдахаар аман тохироо хийжээ. Хэдий монгол тал нь хэд хэдэн удаа итгэл эвдсэн ч хөрөнгө оруулалтаа цуцлаагүй харин ч хоорондын харилцаагаа гэрээний хэлбэрт оруулж 2004 онд гэрээ байгуулсан гэнэ. Компани байгуулах бүх хөрөнгийг японы тал гаргажээ. Д.Саранчимэг нь ерөнхий  захирал болсон агаад гүйцэтгэх захирлаар Идэрбаяр гэгчийг тавьжээ. Тэр нь ерөнхий захирлаа хянах үүрэгтэй аж. Мөн компаний удирдлага нь 100 мянган иены дотор л шийдвэр гаргах эрхтэй үүнээс давбал Нишиногоос зөвшөөрөл авахаар тусгажээ. Тэрээр үүсгэн байгуулагч гэсэн ч хувь эзэмшихээс татгалзаж Ч.Саранчимэг, Ч.Одончимэг, Ч.Идэрбаяр нар нь  тус бүр  33.3 хувийн хувьцааг шилжүүлж авчээ. Эхэндээ энэ гэрээ биелж хөрөнгө оруулалтыг хэрхэн зарцуулсан талаар тайланг Нишинод факсаар явуулж байсан гэнэ. Өдгөө энэ баримт дээр үндэслэн япон эр өөрийгөө компаний эзэмшигч гэдэг агаад би хөрөнгө оруулсан болоод л Саранчимэг надад  тайлангаа тавьдаг байсан гэж  баталдаг. Тэрээр нийтдээ “Цүки Хауст” 126 сая,  “Цүки” компанид 56 сая иен оруулсан гэжээ. Гэтэл монгол ооно нь энэ хугацаанд нэг тэрбум илүү шахуу хөрөнгөтэй болсон тэр хөрөнгийг яаж бүрдүүлснээ тайлбарла хэмээн нэхэмжлэл шаардлага гаргадаг гэнэ. Тэрээр нэхэмжлэлдээ “.."Цүки" нь Япон улсад бүжигчдийг гэрээгээр ажиллуулахаас өөр үйл ажиллагаа эрхлээгүй… 2002 оны санхүүгийн тайлангаас харахад “Цүки Хаус" төвийн барилгыг барих хэмжээний эх үүсвэрийг бүрдүүлэх боломжгүй, Саранчимэг нь 1994-1996 оны хооронд Улсын Ардын дуу бүжгийн чуулганд ажиллаж байхдаа 6 сарын хугацаанд цалин аваагүй, өөрөө  3-6 сарын хугацаатай улсад ажилласан гэдэг, сарын 600 доллар авдаг гэвэл 3600 доллар болно …"Цүки” 1999-2002 оны хооронд нийт 118 гэрээгээр 363 хүн зуучилсан байна. Гэрээг 6 сараар байгуулдаг бөгөөд сунгасан гэрээ огт байгаагүй, 363 гэрээг х 496 амдоллар=180 048  доллар болно, үүний  5 хувийг компани суутган авахад нийтдээ 9 002 доллар болж байгаа ба .Саранчимэг нь нэмж 5 хувийг хувьдаа суутган авахад мөн 9 002 доллар болж байгаа билээ. Тэгэхээр 1997-2002 оныг хүртэлх хоёр компаний болон Саранчимэгийн хувийн орлого нь 18 004 доллар л болж байна” гэжээ./үргэлжлэл бий/
 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших