Абдулкаримын эзэн Мутлак Али Жиан гэж хэн бэ ?
Нийтэлсэн: 2015-12-03 01:59:57
Хэвлэх үйлдвэрийн эзэн болсон ирак гаралт эрхмийг Монгол улсын иргэний үнэмлэхээр нь Сартуул овогт Забоонтарижийн Абдулкарим гэдэг. Ийнхүү нэр нь “сарт” буюу худалдаачин гэсэн согд үгнээс гаралтай гэх сартуулчууд нэгэн том баянтай болжээ. Гэхдээ бидний өгүүлэх ердөө хоёрхон жилийн өмнөх энэ түүхд 24 тэрбумыг төлдөг баян маань ердөө 4.5-хан сая төгрөгийг төлж чадахгүй “би орчуулагч л” гээд суу байжээ. Харин тухайн үед жинхэнэ эзэн нь “Монгол Улсад шонхор шувуу барих үйл ажиллагаа явуулдаг Катар, Араб, Кувейт улсуудын нийгэмлэг”-ийн ерөнхийлөгч Мутлак Али Жиан гэгч байсан. Энэ эрхмийг 1990 онд арабын улсуудаас анх ирсэн, Араб луу гаргадаг шонхор шувууны наймааны “загалмайлсан эцэг” нь гэж ярьдаг. Бусад нь зөвхөн түүгээр дамжуулж эсвэл зөвшөөрлөөр нь Монголын тал нутгийн гэдгээрээ үнэд хүрдэг идлэг шонхорыг барьж гаргадаг. Үе үеийн Байгаль орчны яамны сайд дарга нар “згалмайлсан эцэг”-тэй холбоотой байсан бол монголчуудаас “Хистори травел”-ийн Н.Энхтөр, шинэхэн байгуулагдсаны Кувейт улсын ЭСЯ-ны ажилтан Ц.Зоригт нар шадарлаж явсан гэнэ.. Тэд манайд хуруу дарам цөөхөн байдаг араб хэлтэнгүүд юм. Шонхор шувуу барих гаргах бизнес нь нүсэр том арын албыг шаарддаг. Хээрийн отог, хотод байрлуулах газар, хоол хүнс, арабуудын тусгай хоол гэх мэтээр. Зөвхөн тэдний өдрийн мөргөлд хэрэглээд хаядаг тусгай алчуур нь л гэхэд хоёр том машин дүүрэх жишээтэй. “Монгол Улсад шонхор шувуу барих үйл ажиллагаа явуулдаг Катар, Араб, Кувейт улсуудын нийгэмлэг”-ийн ерөнхийлөгч Мутлак Али Жианы Монголд хамгийн отог обьектойгоос ихэнх нь Өлзийд хороонд хотоос зайдуу байсан. Мөн Сонгиохайрхан дүүрэгт одоо ч бий гэнэ. Эдгээр обьектын хамгаалалтын ашигтай гэрээг “Хумбаа” компаний захирал Ц.Зоригт 2004 онд авч чадсан агаад “Хуяг-Очир” харуул хамгаалалтын алба нь гүйцэтгэдэг. Гэхдээ тэд арабуудад их дээрэлхүүлж их ч хохирчээ. “Өлзийт” хороонд байрлах обьектын талбайн хэмжээ том, үзэгдэх орчин хязгаарлагдмал, хөрөнгийн хэмжээ их, үйлчилгээний газраас алслагдмал атлаа гэрээний төлбөр бага байж. Дээр нь тог цахилгаан байтугай ус ч байхгүй тул хамгаалагчид нь үнэндээ цөлөгдсөн мэт болдог. Энэ тухай нийгэмлэгийн ерөнхийлөгчийн хөрөнгийг Монголд хариуцдаг Абдулкаримд байга хэлдэг ч тоосонгүй. .Ингээд 2011 оны зун Мутлак Али Жиан нь Монголд ирэнгүүтээ хулгай орсон байна хэмээн хэл ам гаргаж хоёр ч удаа цагдаа дууджээ. Цагдаагийнхан арабуудаас хулгайд алдагдсан гэх эд зүйлүүдийн хил, гаалийн шалгалтаар орж ирсэн баримт, сери, дугаар, код, сансрын утасны дугааруудын жагсаалт зэргийг гаргаж өгөхийг удаа дараа шаардахад өгдөггүй байж. Яг ямар эд зүйл алдагдсаныг нь тогтоож чадсангүйн дээр хулгайн хэргийг төлөөлөл нь гэх “Хистори Трэйвел”-ийн захирал Н.Энхтөр, Кувейт Улсын ЭСЯ-ны ажилтан Ц.Зоригт нар нь тоохгүй байсан нь гайхалтай. Гэсэн ч Мутлак Али Жиан нь 95 төрлийн 111.9 мянган долларын бараа алдагдсан гээд жагсаалт гаргаад төлөхгүй бол хамгаалалтын гэрээг цуцлана гэж дарамт шахалт үзүүлсэнд “Хумбаа” компани арга буюу хохирлыг төлөхөөр тохирчээ. Улмаар тэр оныхоо намар нь өрөндөө суутгах нэрийдлээр нийгэмлэгийн гишүүн гэх Кувейт, Араб, Катар Улсын иргэдийн обьектуудын хамгаалалтын төлбөрөөс нь баахан мөнгө суутгачихжээ. Үүнд өөрийн төлөх 9600 доллараас гадна Салимын 6500, Мухамидын 5000, мөн манай иргэн Абдулкаримын төлбөр болох зургаан сая төгрөгийг аваад шууд нутаг буцжээ. Дараа намар ирэхэд нь ахин мөнгө суутгахгүй гэж тохирсон ч дахин баахан мөнгө суутгачихаад яваад өгчээ. Ингээд монгол компани хоёр жил дараалан хамгаалалтын төлбөрөө авч чадалгүй хохирчээ. Энэ хугацаанд Монгол дахь төлөөний хүн болох Ц.Зоригт, Абдулкарим нараар байнга дарамт шахалт үзүүлсээр байсан гэнэ. Бүр толгой компани болох “Хумбаа"-гийн захирал Л.Батсүхыг хүүхдээ Сөүлд хагалгаанд оруулж байхад нь “Нийгэмлэгийн ерөнхийлөгч ноён Мутлак Али Жиан, Абдулкарим нар таныг өөрийн биеэрээ ирж уулз гэж байна, ирэхгүй тохиолдолд бүх обьектуудын хамгаалалтын гэрээг цуцална гээд байна” гэсний дагуу дарамт шахалтанд орж хүний нутагт хүүхдээ хаяад буцаж ирж байжээ. /үргэлжлэл бий/
NUUTS.mn

Hi Super offer 2021 https://is.gd/OUL6yh