Нууц мэдээллийн уурхай

Хүчиндсэнийхээ дараа зургийг нь аваад ахин уулзахыг шаарджээ

Нийтэлсэн: 2015-12-02 06:48:20

“WSW” компанид жолооч ажилтай Бэсүд овогт Ц.Э нь гэгээн цагаан өдрөөр Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй И.Э-г  хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэн гэмт хэрэгтээ зургаан жилийн хорих ялаар шитгүүлсэн. Бусармаг эр хүчирхийлснийхээ дараа хохирогчийн зургийг гар утсаараа авч дахин уулзахыг шаардсан гэнэ. Болсон явдлын тухайд хохирогч “…Буянт-Ухаа-1 хотхонд байдаг гэрээс гараад арван жилийн найзуудтайгаа уулзах гээд Нисэхийн дэнжийн автобусны буудал дээр зогсож байтал цагаан саарал өнгийн автомашинтай залуу автобусны буудал дээр зогсоод цонхоо онгойлгоод үйлдвэр комбинат 1000 төгрөгөөр явлаа гэж орилохоор нь би хойд суудал дээр нь суусан, тэр ах Буянт-Ухаагийн спорт цогцолборын тойргоор тойрч ертөнцийн зүгээр хойшоо эргээд цэнхэр өнгийн хашааны үүдэнд шороон зам дээр зогссон юм. Тэгээд би тэр ахад энд ирж яах гэж байгаа юм бэ би буулаа гэж хэлтэл эндээс хүнээс юм авах гэж байсан юм тэгвэл болилоо гээд буцаж тойргоор эргээд Яармагийн замаар хотруу явснаа  хүнээс юм авна гээд Нүхт рүү явдаг зам дээр зогссон. Тэгэхээр нь би буулаа гээд машинаас нь буутал за за чамайг автобусны буудал хүргээд өгье гэхээр буцаад суутал уулын бэлээр шороон замаар яваад байсан, замаа товчилж явж байна гэж хэлсэн…хэсэг явж байгаад шороон замаас гараад уулын бэлд очиж машинаа зогсоогоод унтраачихсан,  машинаасаа буугаад зүүн хойд талын хаалгаараа орж ирээд одоо би чамайг энд алчихъя гэж хэлээд миний хоёр гарын шуунаас барьж хойш нь түлхээд хойд суудал дээр хэвтүүлчихсэн, миний өмсөж байсан шортыг дотоожтой цуг давхраар нь тайлсан… чамайг энд алчихна шүү гэхээр нь айгаад эсэргүүцэл үзүүлэхээ болисон, намайг гоё байлгаж чадах юм бол чамайг алахгүй явуулна гэж хэлсэн… хүчирхийлсэн… дараа нь тэр ах улбар шар өнгөтэй гар утсаараа миний зургийг аваад байхаар нь зүүн гараараа царайгаа нуугаад яагаад зураг аваад байгаа юм бэ гэхэд зүгээр бай гээд миний зүүн гарыг цохиж холдуулаад дахиад зураг авсан, надад  энэ талаар хүнд хэлэх юм бол миний машин камертай чиний буруу болгож чадна шүү гэж сүрдүүлсэн,  тэр ах надад 20 мянган төгрөг өгөхөөр нь би энэ мөнгөөр яах юм бэ? ахаа гэж хэлтэл зүгээр аваа наадах чинь автобусны мөнгө гэж хэлсэн, бас би чамайг өвтгөе гэж бодсон юм энэ удаад зүгээр орхилоо. маргааш би чам руу орой залгана чи хүрч ирэх юм бол энэ бүх зураг болон бичлэгийг устгана 100 мянган төгрөг нэмж өгнө, ирэхгүй бол энэ зургийг чинь фэйсбуукээр тараана  гэсэн… намайг Яармагийн ойролцоо замын хажуу талд буулгаад цагдаад болон өөр хүнд хэлэх юм бол ална шүү гэж сүрдүүлсэн” гэж мэдүүлжээ. Гаж донтон гэр бүлтэй нэгэн байжээ.
 

НУУЦ.мн

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших