Нууц мэдээллийн уурхай

Чөлөөтийн шигшээд хулгай нүүрлэжээ

Нийтэлсэн: 2015-12-02 05:51:29

МЧБХ-ны ЕНБД асан О.Баянмөнх нь тамирчдынха визний мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн бол өдгөө дотроосоо бие биенийхээ шагналын мөнгийг хулгайлдаг болжээ. Энэ тухайд ОУХМ Э.Бэхбаяр түүний багш МУГТ А.Энхээ, Л.Болормаа нар өнөөдөр мэдээлэл хийв. Учир нь Э.Бэхбаяр хэдхэн хоногийн өмнө Бакуд болсон Алтан Гранпри тэмцээнээс мөнгөн медаль хүртэж 5000 ам.доллараар шагнуулсан билээ. Гэтэл ‪шагналын ‪мөнгө нь хулгайд алдагдсан байна. Тэд энэ талаар ярихдаа Э.Бэхбаяр Бакугаас буцахдаа мөнгөө тоолоод тоо ёсоор нь багшдаа хадгалуулсан. Ингээд Бээжинд ирээд хоол идэхээр бөөндөө суутал багш нь "Та нар надаар тоглоод байна уу" гэж уурлан мөнгийг нь гаргаад ширээн дээр шидтэл нөгөө шагналын мөнгө нь хоёр захдаа 100 долларын дэвсгэртээр халхалсан нэг долларын дэвсгэртүүдээр солигдсон байсан аж. Тиймээс Э.Бэхбаяр багш нарынхаа хамтаар цагдаагийн байгууллагад хандсан байна. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Түүнчлэн Э.Бэхбаярын багш А.Энхээгийн эхнэр олон улсын шүүгч Л.Болормаа хэлэхдээ “Бэхээ маань шагналаа аваад тэмцээнд хамт оролцсон З.Дүвчин, Ц.Цогтбаяр багш, С.Батцэцэг, С.Цэрэнчимэд, Б.Одончимэг, Цэвэгмид, Г.Мандахнаран нарт тус бүрт нь 100 ам.доллар өгсөн юм билээ. Өөрөө 100 ам доллар хэрэглэсэн. Ингээд үлдсэн 4200 ам.доллараа алдлаа. Хамгийн гол нь хууль, цагдаагийнхан энэ хэргийн учрыг үнэнээр нь олж өгөөсэй гэж хүсэх байна. Бид хэнийг ч энэ хэрэгт сэжиглээгүй байна. Мөн хэнийг ч гүтгээгүй. Манай чөлөөт бөхийн хамт олон дотор ийм муухай зүйлс гарч байна гэж бодохоор гомдмоор байна. Чөлөөт бөхийн тамирчид бүгд нэр төртэй, улс орныхоо нүүр царай болсон хүмүүс шүү дээ” хэмээв.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших