Нууц мэдээллийн уурхай

Абдул Каримын газар дээр Зүүн хойд Ази дахь хамгийн том лалын сүм баригдана

Нийтэлсэн: 2015-12-02 03:02:15

Хэвлэх үйлдвэрийн барилгыг газрын хамт худалдан авсан ирак гаралт Абдул Карим хотын төвийн энэ газартаа чухам  юу сүндэрлүүлэх нь хамгийн сонин байна. Эхэндээ “Монгол Товэр” гэдэг 68 давхар цамхаг барина гэж байсан ч тэр нь худлаа болсон. Сүүлдээ цамхагийн давхар намсаж 30 болсон ч одоогийн байдлаар ийм өндөр барилгыг ч дулаан усаар хангаж чадахгүй аж. Абдул Каримын цаана Кувейтын баячуудын тодорхой бүлэглэл, тэдний ашиг сонирхол явдаг гэнэ. Зарим эх сурвалжийн мэдээгээр тэрээр газар дээрээ Кувейт улсын ЭСЯ-ны барилга бариулах бололтой. Энэ тохиолдолд газрыг нь Кувейтын Засгийн газар худалдан авах тул 24 тэрбумээр зогсохгүй өндөр үнэ хаяж мэднэ. Нөгөө талын мэдээллээр энэ газарт зүүн хойд Азид төдийгүй төв Азид нэрд гарахаар том үзэсгэлэнт лалын сум буюу мечет барих гэнэ. Лалын сүмүүд нь уран барилгын хувьд гайхалтай бүтээл болдог. Магадгүй энэ сүм нь буддын шажинт орнууд дахь лалын хамгийн том бас сайхан нь болж болох юм. Сүмийн хувьд уран барилга архитектурын гайхамшигтай бүтээл гэдэг талаас нь маш их мөнгө хөрөнгө хаях бололтой. Ингэж байж лалын сүи барихыг эсэргүүцэгчдийн эсэргүүцлийг сулруулах бодолтой байж болох юм. Хэрвээ өдөр ирэх тусам өргөжин томорч  байгаа мусульман ертөнцийн хүрээгээ тэлэх бодлогийг харгалзан үзвэл лалын сүм баригдах нь илүү магадлалтай байна.

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших