Абдул Каримын компанийг нэг тэрбумаар торгоно
Нийтэлсэн: 2015-12-02 02:35:02
Хэвлэх үйлдвэрийн газрыг 24 тэрбумаар худалаж авсан, Монголын харьяат болсон гэдгээрээ олны анхаарлд өртсөн Абдул Каримын компанийг нэг тэрбум төгрөгөөр торгохоор болжээ. Өнгөрсөн аравдугаар сард иргэнээс ирсэн гомдлын дагуу НМХГ-ын БОГУУХХ, Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баруун турууны орчим хяналт шалгалт хийсэн байдаг. Улмаар 61 шонхор шувуу тэжээж байсан катар иргэдийг илрүүлсэн талаар өмнө бид мэдээлж байсан. Эдгээр Катарчуудын толгойлогч нь өнгөрсөн даваа гаригт “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр худалдаж авсан Абдул Карим гэдгийг эх сурвалж мэдээлсэн. Тэдний барьсан дээрх шонхор шувуудын 30 нь зөвшөөрөлтэй байсан бөгөөд үлдсэн 31 Идлэг шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан нь тогтоогдон учраас тухайн үед асуудлыг шалгуулахаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлж байсан юм. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн прокурорын байгууллага дээрх хэргийг хянаж үзээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж, эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзсэн байна. Улмаар захиргааны арга хэмжээ авахуулахаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүсэлт явуулсан аж. Үүний дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Абдул Каримд зөвшөөрлөөс хэтрүүлж шонхор шувуу барьсан гэсэн үндэслэлээр нэг тэрбум төгрөгөөр торгох торгуулийн арга хэмжээ авчээ. Одоогоор торгуулийн мөнгөө төлөөгүй байна.сан байна. Эх сурвалжийн мэдээлснээр 900 орчим сая төгрөгөөр торгосон аж.
NUUTS.mn
