Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлахыг эсэргүүцжээ
Хүүхдийн Урлан Бүтээх Төвд одоогийн байдлаар гар урлал техник технологи, техник спортын 16-н төрлийн 23 дугуйланд Нийслэлийн 6 дүүргийн 113 н сургуулийн 1200 орчим сурагчид үнэ төлбөргүй суралцаж байна. 2015 оны 11 дүгээр 30 ны өдрийн НИТХ-ын чуулганаар тус төвийг хувьчлах санал гаргасан нь Монголын гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх амьдрах ухаанд суралцах бие хүн болон төлөвших эрхийг нь хаан боогдуулж байна. Ердөө хоёр жил гаруйн өмнөхөн Шинэчлэлийн гэх Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ, Ц.Оюунгэрэл нар хүүхдийн гэх тодтоголтой барилга байгууламжийг төрд буцаан авна хэмээн шоу хийж байсныг энэ дамшармд сануулая. Одоо тэд үгээ хэлэх цаг болжээ.
NUUTS.mn